gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Чулуун: Үйсэн гар бичмэл олон олдсон боловч Чингис хааны сургаальтай бичмэл тун цөөн

Э.Энхмаа
Соёл урлаг
4 цаг 43 минутын өмнө
Twitter logo

Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Уянга сумын Олон сүмийн судалгааны эхний үр дүнг  “Чингис хаан” үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Японы Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, “Отани” их сургуулийн профессор Такаши Мацүкава, Түүх, монгол судлаач Хитоши Мүраока нар өнөөдөр /2026.09.15/ танилцууллаа. 

Академич С.Чулуун, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн Японы эрдэмтэдтэй хамтарсан “Бичээс” төслийг Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг Онгийн голын дээд эхэн дэх Олон сүх хэмээх газарт археологийн малтмлага судалгааг хоёр жил явуулж байна. Энэ дурсгалт газрыг хамгийн анх Оросын нэрт археологич, аялагч П.К.Козлов 1925 онд намар, өвлийн заагаар малтсан.
Судар бичгийн хүрээлэнгээс Кокловт малтлага, судалгаа хийх эрх олгосны дагуу ажилласан. Козловын судалгаагаар алтан шармал эдлэл, зарим зүйлийг олж илрүүлсэн нь одоо Эрмитажид хадгалагдаж байна. 1965 онд Монголын ууган археологичдын нэг Хөдөөгийн Пэрлээ танилцаж, Козловын өдрийн тэмдэглэл, нутгийн иргэдийн ярианд үндэслэн Цогт тайжийн хүү Арслан тайжтай холбоотой магадгүй хэмээн үзсэн байдаг.

Энэ нь ч үндэслэлтэй байж магадгүй. Учир нь энэ нутаг бол Цогт тайжийн бага хүү Заан хунтайжийн эзэмшил нутаг. Түүнээс хойш 2025 онд Монгол, Японы судалгааны баг ажиллах хүртэл энэ газар ямар ч судалгаа хийгдээгүй.

Олон сүм нь Уянга сумаас баруун хойш 20 гаруй км-т оршдог. Олон сүмд нийт 22 тооны барилга, 5 тооны газар тоосго, дээврийн ваар зэргийг шатааж байсан зуухны ул мөр хадгалагджээ.

Малтлага, судалгаагаар олон тооны шавар болон төмөр бурхны хэсгүүд, барилгын материал, дээврийн болон нүүр ваар зэрэг зүйлс илэрч олсон. Нэг онцлог нь уул, үүл, бурхдыг дүрсэлсэн ханын зураг илэрсэн. Ханын зураг нь Монголын бурхны шашны дэлгэрэлт, түүхэнд онцгой ач холбогдолтой. 

Энэ бол урьдчилсан судалгааны малтлага бөгөөд одоогоор барилгыг бүтэц, зохион байгуулалт, он цагийг тогтоох судалгаа үргэлжилж байна. 

Энэ жил судалгааны үр дүнд монгол бичиг бүхий үйсэн судрын хэсгүүд олдсон. Анх бутарсан байдалтай олдсон үйсэн судрыг Чингис хаан үндэсний музейн Сэргээн засварлах лабораторид эхний сэргээн засварлалтыг хийгээд өнөөдөр танилцуулж байна.

Үйсэн дээрх бичгийн тайллыг Профессор Такаши Мацүкава танилцууллаа.

Профессор Такаши Мацүкава

Тэрбээр,
Энэ удаагийн малтлагаас Олон сүмийн тууриас илэрсэн 21 ширхэг үйсэн гар бичмэл дотроос хадгалалт харьцангуй сайтай нэгийг нь одоогоор тайлан уншаад байна. Юуны өмнө маш чухал зүйл бол уг гар бичмэлийн эхэнд монгол бичгээр “Чингис хаган...” хэмээн тодорхой бичсэн явдал юм.

Үүний дараа “Чингис хаан өөрийн хөвгүүдээ соён сургах зарлиг болруун... “ гэсэн утгатай өгүүлбэр үргэлжилж байна.

Агуулгыг судлан үзэхэд, XVII зууны Монголын түүхэн сурвалж “Алтан товч”-д тэмдэглэсэн Чингис хааны сургаальтай тун төстэй нь тодорхой болж байна. Тухайлбал, энд мэргэн ухаан, арга ухаантай холбоотой “арга билиг” хэмээх үг хэрэглэгдсэн байна. Уг сургаалийн утгад, ...Арга билиг үгүй бол ойр байгаа ан амьтныг барьж идэхэд ч бэрх. Харин арга билэг байвал ууланд явах аргаль хонины зулзагыг ч барьж идэж чадна гэсэн санааг илэрхийлсэн байна.

Иймээс одоогоор энэхүү үйсэн гар бичмэлийг Алтан товчийн эхийн тасархай гэж үзээгүй байна. Цааш судлан үзэхэд энэхүү сургааль нь зөвхөн Алтан товчтой уламжлан ирсэн бус Чингис хааны дүү нар болон хөвгүүддээ айлдсан сургааль гэсэн агуулгатай хэд хэдэн өөр гар бичмэл уламжлагдсан ирсэн нь тодорхой болов. 

Тэдгээрийн нэг нь Литва улсын Вильнюсийн Их сургуулийн номын санд хадгалагдаж буй XIX зууны үеийн монгол бичгийн гар бичмэл юм. Уг гар бичмэл нь Польшийн нэрт монголч эрдэмтэн О.Ковалевскийн цуглуулгад багтаж байсан бөгөөд XIX зууны эхний хагаст Өвөр Байгалийн монгол бичээчээс хуулан бичүүлсэн эх юм.

Вильнюсийн Их сургуулийн энэхүү гар бичмэлд мөн, Богд Чингис хаан хөвгүүддээ сургааль зарлиг болруун... гэсэн утгатай өгүүлбэр гарч, түүний дараахан энэ удаагийн үйсэн гар бичмэлтэй адил арга билгийн тухай сургааль үргэлжилдэг.

Мөн Дани улсын Копенхагены Хааны номын санд “Тэнгэрээс заяат Богд Чингис хаан дүү нар, хөвгүүдээ сургасан зарлиг” нэртэй өөр нэг гар бичмэл хадгалагдаж байна. 

Өөрөөр хэлбэл, энэ удаа олдсон үйсэн гар бичмэлийн эх нь зөвхөн Алтан товчтой төстэй бус Вильнюсийн болон Копенхагений номын сан дахь гар бичмэл зэрэг Чингис хааны сургааль хэмээн уламжлагдан ирсэн хэд хэдэн сурвалжтай нийтлэг агуулгатай болох нь харагдаж байна. Иймээс одоогийн байдлаар Олон сүмээс илэрсэн энэхүү үйсэн бичиг нь хожмын үед Чингис хааны сургааль хэмээн уламжлагдсан ирсэн зохиолын эхийн нэгэн уламжлалд хамаарах магадлал өндөр гэж үзэж байна. 

Энэ удаагийн олдворын онцгой ач холбогдол нь зөвхөн үйсэн дээр Чингис хаан гэсэн нэр бичигдсэнд оршихгүй. Өнөөг хүртэл Чингис хааны сургаалийг Алтан товч зэрэг түүхийн сурвалж болон Вильнюсийн болон Копенхагенд хадгалагдаж буй хожуу үеийн гар бичмэлүүдээр дамжуулан мэдэж ирсэн. Харин энэ удаагийн материал бол Монгол нутаг дахь сүм хийдийн туурийг археологийн аргаар малтан судлах явцад барилгын шалнаас бодитоор илэрсэн үйсэн гар бичмэл юм. 

Түүнээс хожуу үеийн гар бичмэлүүдэд уламжлагдан ирсэн Чингис хааны сургаальтай тун төстэй эх илэрч байгаа нь энэхүү олдворын онцгой ач холбогдол юм. Гэхдээ уг бичвэр тасархай хэсгүүдээс бүрдэж байгаа нь бөгөөд гэмтэж үгүй болсон, унших боломжгүй хэсэг олон байна. 

Түүнчлэн өмнө нь мэдэгдэж байсан гар бичмэлүүдээс өөр үг хэллэг ч ажиглагдаж байна. Иймээс энэ нь урд өмнө мэдэгдээгүй эхийн хувилбар мөн эсэх, мэдэгдэж буй аль эхтэй хамгийн ойр болох, мөн буддын шашны сүм хийдэд Чингис хааны сургааль яагаад хадгалагдаж байгаа зэрэг асуудлыг цаашид нарийвчлан тайлан уншиж, бусад эхтэй харьцуулан судлах шаардлагатай.

Энэ удаагийн олдворын ач холбогдлыг нэг өгүүлбэрээр дүгнэвэл, хожуу үеийн бичгийн сурвалжид мэдэгдэж ирсэн Чингис хааны сургаальтай тун төстэй эхийг археологийн малтлагаар илэрсэн үйсэн гар бичмэлээс танин тогтоож эхэлж байна.

С.Чулуун, Үйсэн гар бичмэл олон олдсон боловч Чингис хааны сургаальтай бичмэл тун цөөхөн. Мөн Лувсанданзангийн Алтан товч бол  XVII зууны үеийн монголчуудын тулгуур сурвалжуудын нэг. Тэгэхээр алтан товчид орсон Чингисийн билэг сургааль үйсэн дээр бичигдэж, түгэн дэлгэрч байсан гэдгийг харуулж байна. хоёрдугаарт, энэ бичмэл Алтан товчоос өмнөх үү, хойш уу гэдгийг дараагийн судалгаануудаар тогтооно. Чингис хааны билэг сургаалийг бурхан шашны зэрэгцээ түгээн дэлгэрүүлж байсан нь энэхүү судалгаанаас харагдаж байна. 

Олон сүм нь XVI-XVII зууны үеийн Монголын Эрдэнэзуу хийдийн дараахан үед хамаарах томоохон сүм хийд байж. Эндээс илэрч олдсон ханын зураг, бурхны эд өлгийн зүйлс, үйсэн сурвалж бичгийн цуглуулгууд бол Монголын бурхан шашны болон бичиг үсгийн түүх, монголчуудын дундад үеийн түүхийг тодруулахад онцгой чухал дурсгал юм. 

Гэрэл зургуудыг Ж.Отгонбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан