Эрдэмтэд анх удаа /жимсний/ эр болон эм ялааны тархины бүтцийг синапсын түвшинд буюу мэдрэлийн эсүүдийн хоорондын холбоос хүртэл нарийвчлан харьцуулжээ.
Олон улсын судалгааны баг эр жимсний ялааны тархи болон төв мэдрэлийн тогтолцооны бүрэн зураглалыг гаргасан байна. Уг зураглалд 166,700 орчим мэдрэлийн эс, 11,710 төрлийн эс болон тэдгээрийн хоорондын сая сая холбоосыг багтаажээ.
Эр ялаа өрсөлдөгчтэйгөө тэмцэлдэж, эм ялаатай сээтгэнэхдээ тархины өөр өөр мэдрэлийн хэлхээг ашигладаг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Судлаачид өмнө нь гаргасан эм ялааны тархины зураглалтай шинэ мэдээллийг харьцуулснаар эр, эм ялааны мэдрэлийн тогтолцооны ялгааг бүхэлд нь судлах боломжтой болжээ. Энэ нь нас бие гүйцсэн амьтны эр, эм тархийг синапсын нарийвчлалтайгаар харьцуулсан анхны судалгаа аж.
Судалгаагаар эр, эм ялааны тархины ихэнх мэдрэлийн эс ижил бүтэцтэй боловч тодорхой хэсэгт хүйсээс хамаарсан ялгаа илэрчээ. Ялангуяа шийдвэр гаргах, зан үйл хянах зэрэг илүү өндөр түвшний үйл ажиллагаатай тархины хэсгүүдэд ялгаатай мэдрэлийн эсүүд төвлөрсөн байна. Харин мэдрэхүйн болон хөдөлгөөний тогтолцооны захын хэсгийн ихэнх мэдрэлийн эс хоёр хүйсэнд ижил байжээ.
-155444-785016910.jpeg)
Сонирхолтой нь, цөөн тооны мэдрэлийн эсийн ялгаа тархины илүү өргөн хүрээний үйл ажиллагаанд нөлөөлж болохыг судалгаагаар харуулсан байна. Жишээлбэл, ижил өдөөлтийг эр болон эм ялаа өөр өөрөөр хүлээн авч, өөр өөр зан үйл үзүүлэх боломжтой аж. Эр ялаа өөр эр ялааны үнэрийг мэдрэхэд түрэмгий зан гаргадаг бол эм ялаа ижил үнэрт үерхлийн зан үйлээр хариу үзүүлж болохыг судлаачид тайлбарлажээ. Эр ялаа өрсөлдөгчтэйгөө тэмцэлдэж, эм ялаатай сээтгэнэхдээ тархины өөр өөр мэдрэлийн хэлхээг ашигладаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Мөн сонирхолтой нь, эр ялаа хосоо татахын тулд далавчаа чичирхийлүүлэн “дуулдаг”.
-155458-196789729.jpeg)
Эрдэмтэд уг зураглалыг өндөр нарийвчлалтай электрон микроскопоор авсан сая сая зургийг хиймэл оюун ухаан ашиглан нэгтгэж, гурван хэмжээст загвар болгон бүтээжээ. Үүний дараа хүний оролцоотойгоор мэдээллийг шалгаж, засварласан бөгөөд нийт ажлыг хүний хөдөлмөрөөр тооцвол 44 жилийн хэмжээний ажил шаардсан байна.
Судлаачдын үзэж буйгаар энэ зураглал нь тархи мэдрэхүйн мэдээллийг хэрхэн боловсруулж, улмаар тодорхой зан үйл бий болгодгийг ойлгоход чухал шинэ боломж нээж байна. Цаашид уг аргачлал нь илүү нарийн төвөгтэй амьтдын, тэр дундаа сээр нуруутан амьтдын тархины мэдрэлийн холбоосыг судлахад суурь болох боломжтой гэнэ.
Эх сурвалж: BBC