Нийслэлийн ерөнхий боловсролын 3000-аас дээш сурагчтай 38 сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, мөн 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгийн ачааллыг бууруулах зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 21 “Гэрт ойр сургууль”-д 1–2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байгаа аж. Энэ хүрээнд НЕБ-ын 22, 73 дугаар сургуулийн орчин, нөхцөлтэй танилцаж, багш, эцэг эхийн төлөөллөөс мэдээлэл авлаа.
НЕБ-ЫН 22 ДУГААР СУРГУУЛЬД НЭГДҮГЭЭР АНГИЙН 361 ХҮҮХЭД СУРАЛЦАЖ БАЙНА

НЕБ-ын 22 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Оюунбаатарын хэлснээр тус сургууль нь 3000-аас дээш сурагчтай “Оюуны ундраа” сургуулийн ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байна.
“Оюуны ундраа” сургуулийг ахлах сургууль болон НЕБ-ын 22 дугаар сургууль болгон хувааж, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулжээ. НЕБ-ын 22 дугаар сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 361 хүүхэд 11 бүлэгт суралцаж байна. Нэг анги 90 м.кв талбайтай бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.
Хөтөлбөрийн давуу тал нь хүүхдүүдийг гэрт нь ойр сургуульд суралцуулах боломж бүрдүүлж, сургуульд хүргэж өгөх, авахад зарцуулах эцэг эхийн цагийг хэмнэж байгааг багш, эцэг эхийн төлөөлөл онцолжээ.

Харин НЕБ-ын 73 дугаар сургуулийн “Гэрт ойр сургууль” буюу Б байрны нэг, хоёрдугаар ангийн найман бүлэгт 240 гаруй сурагч суралцаж байна.
Бага боловсролын сургалтын менежер Д.Уламбаярын мэдээлснээр нэгдүгээр ангийн сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэж байгаа бөгөөд хүүхдийг сургууль, анги хамт олондоо дасан зохицох, тоглонгоо суралцах боломжийг бүрдүүлэхэд анхаарчээ. Мөн сурагчдын танин мэдэхүй, сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор шатрын сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
ХҮҮХДҮҮД ХОЛ ЗАМД ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛСОН

Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн М.Нямдорж хүүхдээ “Гэрт ойр сургууль”-д сургаж байгаа бөгөөд анги танхим, ширээ сандал хүрэлцээтэй, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайтайг хэлэв.
Мөн бага ангийн багш Ж.Мөнхцэцэгийн мэдээлснээр НЕБ-ын 22 дугаар сургуулийн нэг байранд нэгдүгээр ангийн 11, хоёрдугаар ангийн нэг бүлэг, нийт 12 бүлэг хоёр ээлжээр хичээллэж байна. Цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан байрыг сургалтын зориулалтаар ашигласнаар хүүхдэд тохирсон, аюулгүй орчин бүрдсэн байна.
Ийнхүү “Гэрт ойр сургууль” хөтөлбөрөөр бага ангийн хүүхдүүдийг гэрт нь ойр орчинд суралцуулахын зэрэгцээ ачаалал ихтэй сургуулиудын сурагч, ангийн тоог бууруулахад чиглэж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс