"Хангалттай" хэмээх аяны нээлт Сүхбаатарын талбайд болж байна. Энэ нь дэлгэцийн зөв зохистой хэрэглээ, дижитал хэрэглээний соёлыг түгээх зорилготой төсөл аж. Мөн дэлгэцийн зохисгүй хэрэглээний хор уршгийг мэдүүлэх, хэрхэн зөв зохистой ашиглах тухай уриална.
"JCI Монгол" ТББ-аас One Community төслийн хүрээнд энэ аяныг хэрэгжүүлнэ. "JCI Монгол" ТББ өмнө нь нийгэмд чиглэсэн "Яараад яахав дээ", "Нэг хором" зэрэг төслүүдийг зохион байгуулжээ.

"JCI Монгол" ТББ-ын төлөөлөлтэй (дээрх зургийн голд харагдаж байна) дижитал хэрэглээнийх нь талаар товч ярилцав.
-Та өөрийгөө утаснаас хэр их хамааралтай гэж бодож байна?
-Би ажлын шаардлагаас хамаарч байнга утсаа ашиглаж ажлаа амжуулдаг. Гэхдээ бусад үед аль болох утсаа оролдохгүй байхыг хичээдэг.
- Бидэнд утасныхаа screen time-ийг харуулж болох уу?

-Таны хамгийн өргөн ашигладаг аппликэйшн юу вэ?
-Мэргэжлээсээ шалтгаалж Pinterest, Instagram, Google их ашигладаг.
-Таны дэлгэцийн хэрэглээгээ багасгах арга юу вэ?
-Би архитектор мэргэжилтэй. Барилгын зургаа пад дээр хийдэг байсан бол гараараа зурдаг болсон. Ингэж бага ч гэсэн дэлгэцээс хол байх гэж хичээж байна.

Судалгаагаар,
- 2025 оны байдлаар дэлхийн дундаж дэлгэцийн хэрэглээ 6 цаг 45 минут. Энэ нь сэрүүн байх хугацааны 40 гаруй хувь юм.
- Долоон цагаас дээш дэлгэц ашигладаг хүүхдийн зан төлөвийн доголдол, сэтгэлийн түгшүүр үүсэх магадлал 56 хувь нэмэгддэг.
- Дижитал нүдний ядаргаанаас үүдэлтэй харааны өвчлөл 74 хувиар нэмэгдэж байна.
"Хангалттай" аяны хүрээнд дараах зөв зохистой дижитал хэрэглээнд уриалж байна:
- Хоолны ширээний ард амьд харилцаа үүсгэж, дэлгэц бүү ашиглаарай.
- Хүүхэд таныг дуурайдаг тул хүүхдийнхээ дэргэд утсаа бүү үзээрэй.
- Өглөө сэрээд, шөнө унтахдаа орон дотроо утсаа бүү ашиглаарай.
- Жолоо барьж байхдаа дэлгэц бүү ашиглаарай.