gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 9.10
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

NATIONAL OPINION: Дараагийн ерөнхийлөгчийн “сунгааг” Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар тэргүүлж байна

Редакцын бус нийтлэл
Нийтлэлчийн булан
4 цаг 36 минутын өмнө
Twitter logo

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай асуусан “National Opinion” үндэсний санал бодлын барометр судалгааны наймдугаар сарын дүнг танилцуулъя. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Г.Занданшатар нар бусдаасаа өндөр дэмжлэгтэй байна. Гэвч судалгааны анхаарал татах үзүүлэлт нь хоёр улстөрчийн эрэмбээс илүүтэй хэнийг дэмжихээ шийдээгүй иргэдийн эзлэх хувь байлаа. 
Намуудын боломжит нэр дэвшигчдийг сонгуулийн хэлбэрээр харьцуулж үнэлүүлэхэд оролцогчдын 

  • 25.9 хувь нь Н.Алтанхуягийг, 
  • 24.1 хувь нь Г.Занданшатарыг дэмжинэ гэж хариулжээ. 
  • 38.8 хувь нь сонголтоо хараахан хийгээгүй байна. 

Хоёр улстөрчийн дэмжлэгийн зөрүү ердөө 1.8 хувийн нэгж байна. Энэ зөрүүгээр Н.Алтанхуягийг илт давуу гэж дүгнэхэд хангалтгүй бөгөөд одоогоор тэд ойролцоо түвшний дэмжлэгтэй байна. Мөн аль аль нь судалгаанд оролцогчдын олонхын дэмжлэгийг аваагүй байгаа ч үүнээс сонгуулиар олонхын санал авч чадахгүй гэсэн дүгнэлтийг одоогоор хийх боломжгүй. Шийдээгүй иргэдийн цаашдын сонголт, нэр дэвшигчдийн эцсийн бүрэлдэхүүнээс өрсөлдөөний дүр зураг өөрчлөгдөх боломжтой. 

Нам тус бүрээс ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой хүмүүсийг нээлттэй асуултаар үнэлүүлжээ
Намуудын боломжит нэр дэвшигчдийг судлахдаа нээлттэй асуулт буюу судалгаанд оролцогчдод нэр санал болгохгүйгээр өөрсдөөр нь нэрлүүлж МАН, АН-аас хэнийг нэр дэвшвэл дэмжихийг тодруулжээ. Эдгээр асуулт нь намын дотоод эрэмбийг харуулж байгаа тул нам хооронд нь шууд харьцуулахгүй байх шаардлагатай.

МАН-аас хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай гурав хүртэлх нэр хэлэх боломжтой нээлттэй асуултад оролцогчдын 18.7 хувь нь Г.Занданшатарыг нэрлэжээ. Түүний араас С.Бямбацогт 10.23 хувь, Л.Энх-Амгалан 5.06 хувиар орсон байна. Г.Занданшатарын үзүүлэлт хоёрдугаарт бичигдсэн С.Бямбацогтынхоос 8.47 хувийн нэгжээр өндөр байна.

ГРАФИК 1. 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН-ААС ХЭНИЙГ НЭР ДЭВШВЭЛ ДЭМЖИХ ВЭ?  

АН-аас хэнийг нэр дэвшвэл дэмжих тухай нээлттэй асуултад Н.Алтанхуяг 22.88 хувь, О.Цогтгэрэл 7.37 хувь, Х.Баттулга 5.72 хувиар нэрлэгджээ. Н.Алтанхуяг болон О.Цогтгэрэлийн хооронд 15.51 хувийн үнэмлэхүй зөрүү байна.

Ингэснээр МАН, АН-ын гол дэвшигч гэж иргэдээс үнэлэгдсэн 2 улс төрч бусдаасаа мэдэгдэхүйц өндөр үнэлгээтэй байна.  

ГРАФИК 2. 2027 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС ХЭНИЙГ НЭР ДЭВШВЭЛ ДЭМЖИХ ВЭ?  

Дэмжлэгийн хувь хэлбэлзсэн ч тэргүүлэх байр суурь хадгалагдсан

Гуравдугаар сараас хойших судалгаанд Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар тухайн намаас нэрлэгдсэн хүмүүсийг тогтмол тэргүүлжээ. Гэхдээ тэдний дэмжлэгийн хөдөлгөөн шулуун өсөлттэй байсангүй.

Гуравдугаар сард Г.Занданшатарыг нэрлэсэн хувь 11.4 байсан бол тавдугаар сард 19 болж өсөж, зургаадугаар сард 17.1, долоодугаар сард 15.35 болж буурчээ. Наймдугаар сард 18.7 хувьд хүрснээр өмнөх сараас 3.35 хувийн нэгжээр нэмэгдэж, тавдугаар сарын түвшинд эргэн ойртсон байна.

Н.Алтанхуягийн хувьд гуравдугаар сарын 11.3 хувь тавдугаар сард 23 болж өссөн ч зургаадугаар сард 21.2, долоодугаар сард 16.95 болж буурчээ. Харин наймдугаар сард 22.88 хувьд хүрч, өмнөх сараас 5.93 хувийн нэгжээр нэмэгдсэн байна.

Хоёр улстөрчийн үзүүлэлт тавдугаар сараас долоодугаар сар хүртэл буурч, наймдугаар сард эргэн өссөн ижил чиглэлтэй байна. Тиймээс наймдугаар сарын өсөлтийг шинэ оргилд хүрсэн гэхээс илүү тавдугаар сарын түвшиндээ эргэн ойртсон өөрчлөлт гэж үзэж болно. 

“National Opinion” судалгааны тухай

“National Opinion” үндэсний санал бодлын судалгаа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдалд олон нийтийн санаа бодол нэг удаагийн санал асуулгаар бус, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх зорилготой. 

Судалгаагаар төрийн байгууллага, улс төрийн нам, улстөрчдийн үнэлгээ, нийгмийн сэтгэл зүй, төрийн бодлого, олон улсын харилцаа, сонгогчийн зан төлөв зэрэг сэдвийг тогтмол хэмжихээс гадна цаг үеийн асуудлаарх олон нийтийн санал бодлыг тодруулдаг.

Судалгаанд нийслэл болон бүсчилсэн байдлаар сонгосон аймгуудын 18-аас дээш насны 1000 иргэнийг сар бүр хамруулдаг. Оролцогчдыг нас, хүйс, байршлыг харгалзан түүврийн аргачлалаар сонгож, судалгааны ярилцлагыг судлаач биечлэн авч, хариултыг таблет, компьютерт шууд бүртгэдэг CAPI арга ашигладаг. Ингэснээр мэдээллийг бүхэлд нь шалгаж, чанарыг баталгаажуулах боломжтой.

Судалгааны бүрэн тайланд үзүүлэлтүүдийн сар бүрийн өөрчлөлт, хүн ам зүйн дэлгэрэнгүй задаргаа багтдаг. Мөн хэрэглэгчид судалгааны аргачлал, үр дүнтэй танилцаж, мэдээллийг шалгах боломжтой.

Холбоо барих: contact@opinion.mn, 99106041, facebook.com/opinion.mn 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан