"Монголын өвөрмөц байгалийг маш их гайхсан. Учир нь цэргүүдийн цогцос бараг муудаагүй олддог. Байгальд нь элс, элсэнцэр байдаг учраас маш сайн хадгалагдсан байж" хэмээн ОХУ-ын эрэлч Д.С.Карасова ярилаа. Тэрбээр "Халхын гол. Бидний алдар улам мандан бадраг" нэрт эрлийн экспидицийн тайлан хуралд оролцож буй.
ОХУ-ын 79, Монгол Улсын 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайгуулын баг Халх голын байлдаанд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг олохоор ажиллажээ. Уг эрлийн үйл ажиллагаа 2024 оноос эхэлсэн бөгөөд хавар, намрын улиралд нэг, нэг удаа зохион байгуулдаг ажээ.
"Халх голын дайны үед амь үрэгдсэн Зөвлөлт, Монголын цэргүүдийн цогцсыг гаргаж авч байна. Гэртээ харьж амжилгүй амь үрэгдсэн олон хүн тэнд бий. Хэдийн 87 жил өнгөрсөн ч эрлийн ажил үргэлжилсээр байна.
-173708-98711619920260915173936.jpeg)
Сүүлийн гурван жилийн хугацаанд Халх голоос олон цэргийн цогцос олдсон. Энэ жил олдсон 10 цэргийн цогцсыг ОХУ-д хүлээлгэж өгнө. Амь үрэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд нь ихэнх нь үгүй болсон. Гэхдээ ач, гуч нь амьд сэрүүн бий. Өнгөрсөн жил нэг хүний цогцсыг ОХУ-руу явуулсан. Аав нь Халхгол руу явах үед охин нь төрсөн юм билээ. Өдгөө 85 настай хөгшин аавынхаа цогцсыг хүлээж аваад ихэд баярласан даа.
- Энэ жил олдсон 10 цогцос дунд Монгол цэргийн цогцос байсан уу?
- Халхголын байлдаанд байлдсан ЗХУ-ын цэргүүд Монгол цэргүүдээс хэд дахин илүү байсан. Тийм учраас голдуу ЗХУ-ын цэргийн цогцос олдож байна. Харин энэ жил Япон цэргийн цогцос олдсон. Тусгай тэмдэг тавьж булаад Японы талд мэдэгдсэн.
1936 оны ЗХУ, Монгол улсын хооронд байгуулсан харилцан туслалцах гэрээний дагуу Зөвлөлтийн арми Халх голд ирж байлдсан. Дайны үед 3000 гаруй Зөвлөлтийн цэрэг ор сураггүй алга болсон. Тиймээс тэдний цогцсыг олж нэрийг нь тогтоох ажил үргэлжилж байна. Орчин үеийн техник хэрэгслийн тусламжтайгаар цогцсын ясыг ашиглаад ерөнхий төрхийг нь гаргаж ирэх бололцоотой болсон.
Өнгөрсөн жил нэг хүний цогцсыг ОХУ-руу явуулсан. Аав нь Халхгол руу явах үед охин нь төрсөн юм билээ. Өдгөө 85 настай хөгшин аавынхаа цогцсыг хүлээж аваад ихэд баярласан даа.
Экспидицийн үед дуулга, малгай, зэвсэг маш их олддог. Өнгөрсөн жил тамхины хайрцаг хүртэл олдсон. Хамгийн гол нь цогцсыг гаргалаа гэхэд хэн болохыг нь нотлох их хэцүү. 1939 оноос хойш л хонгионд нэр бичдэг болж байв. Уг эрлийн ажиллагаа ерөнхийлөгч В.Путины заавраар эхэлсэн. Өмнө нь хувь хүмүүс археологийн олдвор олж наймаалцах зорилготой л байдаг байв.
Төрөл төрөгсөд нь олдоогүй бүх цогцсыг Улаанбаатарт орших Гэгээн гурвын сүмд оршуулдаг. Тухайн булшинд гаднын хүмүүс ч ирж хүндэтгэл үзүүлдэг" хэмээн РЦНК-ийн захирал Валерия Валерьевна Кильнякова ярилаа.
-173727-32139452420260915173951.jpeg)
Уг эрлийн ажиллагаанд явсан эрэлч Тарасова Диана Сергеевна үргэлжлүүлэн "Би энэ жилээс эхлэн эрлийн экспидицэд явж байна. Монгол Улсын Халх голын экспидицэд багтсандаа их баяртай байна. Би түүхч мэргэжилтэй учраас түүхээс уншиж байсан том дайны талбарт очиж ажилласан. Монголын өвөрмөц байгалийг маш их гайхсан. Учир нь цэргүүдийн цогцос бараг муудаагүй олддог. Байгальд нь элс, элсэнцэр байдаг учраас маш сайн хадгалагдсан байдаг.
Миний бие уг экспидицид булшнаас цогцсыг гаргах үүрэгтэй оролцсон. Цогцсыг тун болгоомжтой гаргаж бүх юмыг нь хэвийн хэмжээнд байлгах талаас анхаардаг. Би хувьдаа хоёр цэргийн цогцос олсон. 2024 оноос эхлэн манай экспидицийн баг Монгол цэргүүдтэй нягт холбоотой ажиллаж буй. Тиймээс экспидицийн ажлыг улам өргөжүүлээсэй гэж хүсэж байна" хэмээн ярьжээ.
ОХУ болон Монгол Улсын зэвсэгт хүчин хамтарсан экспидицийн үеийн зурагтай танилцана уу.