gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     4.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 16
Зурхай
 4.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 4.17
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бодлогын шинэ хувилбар, арга хэмжээ боловсруулж байна

Улс төр
2008-03-06
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-03-06

УИХ-ын дарга Д.Лүндээжанцан Олон улсын Валютын Сангийн Ажлын хэсгийн ахлагч Рожер Кроненберг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Монгол Улс ОУВС-гийн гишүүнээр 1991 онд элсэн орсноос хойш шилжилтийн хүнд хэцүү үеийг даван туулах, макро эдийн засгийн оновчтой зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх талаар үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгч ирсний дүнд манай улсын төсөв, санхүү, мөнгөний бодлогод ихээхэн дэвшил гарсныг УИХ-ын дарга  уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Тэрээр улс орны макро эдийн засгийн байдлын талаар ярихдаа, эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хүрснийг дурьдаад  эдийн засгийн бодит өсөлт, хувийн хэвшлийн үйлдвэрлэлд гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний үнэ гадаад болон дотоодын зах зээл дээр өсч байгаагаас манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж 1 478 ам.долларт хүрээд байна. Цаашид эдийн засгийн өсөлт 8-10 хувьтай байх тооцоотой байгаа бөгөөд энэ өсөлтийн гол хэсгийг үйлчилгээний болон уул, уурхайн салбарууд бүрдүүлэхээр тооцоолж байна. Эрэлтийн өсөлтийг дагалдан инфляцын түвшин нэмэгдэх хандлагатай боллоо. Энэ нь манай Засгийн газрын гол шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болоод байгааг УИХ-ын дарга цохон хэллээ.

Тэрээр цааш нь Ядуурлыг бууруулах ба өсөлтийг хангах хөтөлбөр 2005 онд дуусгавар болсонтой холбогдуулан  Монгол Улс  ОУВС-гийн шинэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаа тул энэ талаар дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.

Мөн дэлхийн зах зээл дээрх зэс, алт, нефтийн үнийн огцом хэлбэлзэл нь гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай манайх шиг жижиг улсад томоохон нөлөөлөл, эрсдэл үзүүлж байгааг харгалзан энэхүү нөлөөллийг тэнцвэржүүлэн саармагжуулах чиглэлээр бодлогын шинэ хувилбар, арга хэмжээ боловсруулж байгаа талаар УИХ-ын  дарга  тэдэнд танилцуулав.

Уулзалтын үеэр тэрээр УИХ-аас  гааль, татварын  бодлогыг шинэчлэх асуудал үндсэндээ дуусч байгааг уулзалтад оролцогсдын анхааралд хүргэв.

Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр байгаа төдийгүй цаашид ч ийм хандлагатай байх төлөвтэй байгаа талаар ярив. Эдийн засагт ийм таатай нөхцөл байгаа боловч эрсдэл  байгааг  бас анхаарах хэрэгтэй гэлээ. Инфляци, үнийн хөөрөгдөл байгаа нь төрийн албан хаагчдын цалин хөлс, Засгийн газрын зарлага, мөнгөний нийлүүлэлт, банкны зээлийн хэмжээ нэмэгдсэн мөн  нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагсдын  хүрээг өргөжүүлсэн, импортын барааны үнийн өсөлттэй холбоотой гэж ажлын хэсгийнхэн дүгнэж байна. Ийм тохиолдолд  мөнгө, төсвийн бодлогыг чангатгах, гадаад валютын  ханшийн уян хатан байдлыг хангах зэрэг бодлого баримтлах талаар тэд  өөрсдийн саналаа илэрхийллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан