Өнгөрсөн арваннэгдүгээр сард арван жилийн ойгоо тэмдэглэж, "Улаанбаатар палас"-т нижгэр тоглолт хийсэн "Номин талст" хамтлагийнхан хөдөө орон нутгаар аялан тоглолт хийх гэж байна. Ингэхдээ Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгийн сонсогч фэнүүддээ ая дуугаа хүргэхээр шийджээ. Харин тоглолтын хугацааг хараахан төлөвлөөгүй байгаа гэнэ. Хөдөөд тоглох тоглолтын тасалбарын үнэ 3000 төгрөг байх юм байна.
Сонирхуулахад, тус хамтлагийнхан шинэ цомог, клипээ гаргахаар нэлээд завгүй хөдөлмөрлөж буй бөгөөд шинэ уран бүтээлээ ирэх сарын эхээр фэнүүдийнхээ сонорт хүргэх аж.