Нийслэлийн прокурорын газраас шүүхээр шийдвэрлүүлсэн зарим хэргээс тоймлон хүргэвэл:
-Ө.О нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, толгойн эм гэх нэршилтэй, 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг зиплок уутанд хийсэн, ногоон өнгийн 7 ширхэг эм, цагаан өнгийн 12 ширхэг эмийг Монгол Улсын хилээр оруулж, хүнсний дэлгүүрт толгойны эм нэрээр худалджээ. Ө.О-г “Эмийг импортлох, худалдах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэм буруутайд тооцож, 5,5 сая төгрөгөөр торгожээ.
-Ц.Х нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Testomed E250”, “Stanozon”, “Primomed 100”, “Only for Russian national team” гэсэн нэршилтэй эмүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр оруулж, улмаар 3 иргэнд хүч тамир тэнхээ оруулдаг гэх нэрээр худалдсан байна. Ц.Х-г Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр хилээр нэвтрүүлсэн, бусдад худалдсан гэм буруутайд тооцож, 5,4 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар иргэд эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан борлуулахыг хориглодог.
Зөвшөөрлийн тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрөлтэй “эмийн сан”-д эмийг худалдан борлуулах хуулийн зохицуулалттай. Эмийн сан нь эрх бүхий байгууллагаас баталсан хэрэглээнд гаргахыг хүлээн зөвшөөрсөн эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг худалдан борлуулна.