Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.18-2026.05.24) нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 123 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг аварч, утаажилтын бүсээс 115 иргэнийг гаргажээ.
Нийт дуудлагын 101 нь обьектын гал түймэр, 2 нь ой, хээрийн түймэр, 2 нь хүчтэй салхи шуурга, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
Эх сурвалж: ОБЕГ