Иргэн Х-г өмнө нь яллагдагчаар татагдсан тогтоолоор сүрдүүлж 50 сая төгрөг нэхэмжилжээ. Мөнгө шаардсан иргэнийг шүүхээс “заналхийлсэн” гэм буруутайд тооцсон байна.
Тодруулбал, Хохирогч Х-ийн утсанд “Чамд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг олсон. Олон нийтийн сүлжээнд тавина. Цахим мэдээллийн сайтууд өндөр үнээр авна гэж байна. 50 сая төгрөг өгвөл хувилж тараахгүй” гэх агуулгатай дуудлага С-ээс иржээ. Тэрбээр хийсэн үйлдлээ хүлээн хүлээн зөвшөөрч хэргийг сум дундын анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн байна.
Иргэн С-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж заналхийлсэн гэмт хэрэг гэж шүүх дүгнэсэн. Улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж хохирлыг гурван сарын хугацаанд хуваан төлүүлэхээр болжээ.
Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.