Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100 мянган төгрөг өрхийн амьжиргааны түвшин, орлого, хэрэглээ болон хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох үндэсний хэмжээний судалгааг өнөөдөр буюу наймдугаар сарын 20-оос хэрэгжүүлж эхэллээ.
Улаанбаатар хот болон бүс нутгийг төлөөлөх найман аймгийн 31 сумын 2000 өрхийг хамруулахаар төлөвлөжээ. Судалгаа хийснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийн бодит нөлөөг үнэлж цаашдын бодлого, хөтөлбөрийг боловсруулах нотолгоо, мэдээллийг цуглуулах юм.
Монгол Улсад 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Дэлхийн хэмжээнд хүүхэд бүрд ялгаваргүйгээр мөнгөн тэтгэмж олгодог 23 улсын нэг нь Монгол Улс бөгөөд хүүхдийн мөнгө нь өрхийн орлогыг дэмжих, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг нийгмийн хамгааллын бодлогын гол арга хэмжээний нэг юм.
Азийн Хөгжлийн Банкны хийсэн судалгаагаар Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэр нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад хамгийн өндөр эерэг нөлөө үзүүлснийг онцолсон байдаг.
Судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн гүйцэтгэж байна.
Эх сурвалж: IRIM судалгааны хүрээлэн