Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Д-г Америкийн Нэгдсэн Улсаас албадан авчирлаа.
Уг этгээдийг АНУ-ын Цагаачлах асуудал хариуцсан байгууллагын алба хаагчид 2026 оны 6-р сарын 17-ны өдөр АНУ-аас Монгол Улсад харгалзан хүргэж ирсэн байна. Залилах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2022 онд гадаад улсад оргон зайлсан уг этгээдийг Монгол Улсын хилээр ормогц цагдан хорих тогтоолыг уншиж танилцуулан, хорих 461-р анги руу авч явжээ.

Монгол Улсын интерполын төв товчооноос энэ онд гадаад улсад оргон зайлсан 17 дахь иргэнийг албадан авчирсан байна.
АТГ, ЦЕГ, ТЕГ хамтарч, шүүхийн шатнаас оргон зайлсан этгээдүүдийг албадан авчрах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
АНУ, БНСУ зэрэг улс орнууд хууль бусаар оршин сууж буй гадаад улсын иргэдийг албадан гаргах ажиллагааг эрчимжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсад гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан этгээдүүдийг АНУ, БНСУ албалан гаргах ажиллагааг эрчимжүүлээд байна.
Энэ хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд залилах, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, албан тушаалаа урвуулан ашиглах, зам тээврийн осол үйлдэж бусдын амь хохироосон зэрэг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан этгээдийг БНСУ-аас албадан авчирсан гэж ЦЕГ-аас мэдээллээ.