gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"2025 онд татвар төлөгчдөөс 1,2 их наяд төгрөгийг урьдчилан төлүүлжээ. Энэ ямар учиртай юм бэ?"

Б.Нямдарь
Эдийн засаг
2026-06-19
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  16 цаг 09 минут
2026.06.19

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2026.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэж байна. 

Өнгөрсөн оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангаас онцолбол:

Эдийн засгийн өсөлтөд сорилт тулгарсаар байна.
2025 оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 2.4 хувь хүртэл саарсан ч жилийн эцсийн гүйцэтгэлээр 6.8 хувьд хүрч, энэхүү өсөлтийг ХАА-н салбар, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэл, дотоодын хэрэглээ голлон дэмжжээ. 2025 онд макро эдийн засагт өсөлт хадгалагдсан ч иргэдийн бодит орлогын өсөлт удаашралтай байснаас шалтгаалан хэрэглээний салбарын болон худалдааны идэвхжил харьцангуй сул байв. Үүнийг дагаад дотоод эрэлт, үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын болон аж үйлдвэрийн орц, импортын хэмжээ буурчээ.

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн гол үзүүлэлтүүд муудаж, ажилгүй иргэдийн тоо 7.3 мянгаар нэмэгдэн 82.7 мянгад хүрсэн, ажилгүйдлийн түвшин 0.3 нэгж хувиар өсөж 5.6 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин өмнөх оноос 0.1 нэгж хувиар буурч 58.8 хувь болсон нь эдийн засгийн өсөлтийн үр нөлөө хөдөлмөр эрхлэлтэд эергээр нөлөөлөөгүйг илтгэж байна. Мөнгөний хатуу бодлого үргэлжилж байна. 2025 оны турш инфляцын дарамт Монголбанкны зорилтот түвшнээс өндөр түвшинд хадгалагдсан тул макро эдийн засгийн хүрээнд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Оны эхний улиралд инфляц улсын хэмжээнд 9.6 хувь, Улаанбаатар хотод 10.3 хувьд хүрч хоёр оронтой тоонд шилжсэн. Инфляцыг хөөрөгдөхөд импортын барааны үнийн өсөлт (инфляцын 2.6 нэгж хувийг бүрдүүлсэн), эрчим хүч, түлшний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Харин 2 дугаар улирлын эцэст дотоод идэвхжил саарч, эрэлтийн дарамт буурснаар инфляц улсын хэмжээнд 7.5 хувьтай гарч, өмнөх оноос 0.8 нэгж хувиар буурчээ.

Гадаад сектор, төлбөрийн тэнцэл ба зээлжих зэрэглэлийн хувьд эерэг үр дүнгүүд гарсан байна.
2025 онд гадаад худалдааны бараа эргэлт 27,155.0 сая ам.доллар, экспорт 15,761.1 сая ам.доллар, импорт 11,393.8 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 4,367.3 сая ам.долларын ашигтай гарсан байна. Нийт импортын дүн 10.4 хувиар (1.3 тэрбум ам.доллар) буурахад хөрөнгө оруулалтын болон аж үйлдвэрийн орцын бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт хумигдсан нь голлон нөлөөлжээ. Оны эхэнд 742.0 сая ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл оны төгсгөлд 1,034.0 сая ам.долларын ашигтай гарч, гадаад валютын албан нөөц 7.0 тэрбум ам.долларт хүрсэн. Инфляц, эдийн засгийн өсөлт, валютын нөөц, улс төрийн тогтвортой байдал, гадаад өрийн хэмжээ зэргийг харгалзан “S&P” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-” түвшинд хүргэж, төлөвийг “Тогтвортой” болгон ахиулсан байна.

Макро бодлогын хувьд анхаарах асуудлууд байсаар байна.
2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад макро эдийн засгийн гадаад тэнцвэр (валютын нөөц, зээлжих зэрэглэл, төлбөрийн тэнцэл) боломжийн хангагдсан боловч цалин, тэтгэврийн өсөлтөөс шалтгаалж урсгал зардал өндөр байгаа нь төсөв алдагдалтай гарах, улмаар эрэлтийн инфляцыг өдөөх суурь нөхцөл болж байна. Импорт буурсан нь гадаад валютын нөөцөд эерэг нөлөөтэй ч гаалийн татварын орлогыг тасалдуулж, хөрөнгө оруулалтын шинжтэй импорт буурсан нь дунд хугацаандаа бүтээмжид сөргөөр нөлөөлж болзошгүй. Мөн эдийн засгийн өсөлт уул уурхайн салбараас өндөр хамааралтай хэвээр байгаа тул макро эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд төсвийн буферийг (Хуримтлалын сан, Тогтворжуулалтын сан) зузаатгах шаардлагатай байна.

Тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

  16 цаг 30 минут
2026.06.19

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

2025 оны төсвийн гүйцэтгэлд 30 гаруй их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. ЗГ 2026 оны 6 дугаар сарын 17-ны тогтоол бүхий 1000 гаруй хуудас зүйл оруулж ирлээ, нэг шөнийн дотор танилцаж, асуулт асууж чадахгүй. Үүнийг УИХ-ын дарга бодоорой. Бид ингэж ажилламааргүй байна. 10-хан цагийн дотор уншиж хэдэн асуулт бэлтгэлээ. 

Жил бүр төсөв болон төсвийн тодотгол яригддаг ч төсвийн хүрээний тухай хуулиа байнга зөрчдөг. Засгийн газар өөрөө үүнийг хэрхэн хардаг вэ. Цаашид бид энэхүү дунд хугацааны төлөвлөлтөө яах вэ?

Их сонин тоо харчихлаа. ЗГ 2025 онд татвар төлөгчдөөс 1,2 их наяд төгрөгийн татварыг урьдчилан төлүүлсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ? Төрийн өмчит компани түрүүлээд татвараа төлсөн юм уу, хувийн хэвшил нь түрүүлээд төлчихсөн юм уу. 2026 оны төсөв тасалдвал одоо яах юм бэ?

ЗГ 2025 онд 9,1 их наяд төгрөгийн ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 37,6 тэрбум төгрөгийн шимтгэл төлж байна. Ашиглаагүй зээлийг хэн хэзээ авсан болоод бид дээрх өндөр төлбөрийг төлөөд байдаг юм бэ. Хэнтэй ямар хариуцлага тооцох юм бэ?

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан