Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын Туул голын усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна.
Айлууд, аж ахуй нэгж байгууллага усанд автах эрсдэл үүсжээ.
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, хорооны ажилтан албан хаагчид ойролцоох өрхүүдэд нүүх мэдэгдлийг хүргүүлсэн байна. Амралтын газраар үйлчлүүлж буй иргэд, голын эрэг орчимд аялж буй иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлсэн. Иймд болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг анхааруулав.