Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолт Аргентин болон Австри улсуудын хооронд боллоо.
Тоглолтын 38 дахь минутад Аргентины шигшээ багийн ахлагч Лионель Месси гоол оруулснаар ДАШТ-ий бүх цаг үеийн хамгийн олон гоол оруулсан тамирчин боллоо.
Тэрбээр энэ ДАШТ-ий эхний тоглолтод Алжирын эсрэг гурван гоол хийсэн. Ингэснээр ДАШТ-д нийт 16 гоол оруулж, хамгийн олон гоол оруулсан тамирчдын жагсаалтын тэргүүнд Германы тамирчин Мирослав Клозетой тэнцээд байв.
Тэгвэл Австрийн эсрэг хийсэн тоглолтдоо гоол хийснээр энэ жагсаалтыг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Тоглолтын 10 дахь минутад Месси торгуулийн цохилт хийсэн ч алдсан юм. Тоглолтын эхний үе 1:0 гэсэн онооны харьцаагаар өндөрлөсөн.
Тоглолтын хоёрдугаар үеийн нэмэлт минутад Месси дахин нэг гоёмсог гоолыг оруулж, ДАШТ-ий түүхэнд 18 гоол оруулсан тамирчин болж, түүх бүтээлээ.
Аргентины шигшээ баг энэ ДАШТ эхлээд нийт таван гоолыг оруулаад байгаа бөгөөд тавууланг нь Месси ганцаараа хийлээ.