2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож буй Кабо Вердегийн шигшээ баг хасагдах шатанд 2022 оны аварга Аргентины эсрэг таарсан.
Тоглолтод Аргентин 3:2 гэсэн онооны харьцаагаар хожил авсан ч энэ ялалт тэдний хувьд амар байгаагүй.
Хэсгийн шатны эхний тоглолтоос л Испанийн хэд хэдэн довтолгоог амжилттай хамгаалж, хуурай тэнцсэн Кабо Вердегийн шигшээ баг ДАШТ-д дуулиан тариад байсан.
Тэд нэг ч хожигдол авалгүй хэсгээсээ хоёроор гарснаар хасагдах шатанд ийнхүү Аргентины эсрэг тулсан юм.
500 мянган хүн амтай Кабо Верде бүх цаг үеийн мэргэн бууч Лионель Месси тэргүүтэй Аргентины эсрэг ямар тоглолт үзүүлэх нь хөл бөмбөг сонирхогч олны анхаарлын төвд байсан нь гарцаагүй.
Тоглолт эхлээд 29 дэх минутад Месси Мартинезийн дамжуулалтаар гоол хийж, тооны харьцааг нээсэн. Кабо Верде Аргентины хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсаар эхний үе өндөрлөсөн.
Месси энэ гоолыг оруулснаар ДАШТ-ий найман тоглолт дараалан гоол оруулсан анхны тамирчин болов.
Тоглолтын туршид Аргентин довтолгоогоор илүүрхэж байсан ч тоглолтын 59 дэх минутад Кабо Вердегээс тэнцээний гоолыг оруулсан юм.
Кабо Вердегийн 40 настай хаалгач Возинья өөрийн чадварыг дахин баталж, Аргентины, Мессигийн хэд хэдэн цохилтыг амжилттай хаасаар нэмэлт 30 минутын тоглолтыг үзүүлэх болсон.
Нэмэлт цаг дөнгөж эхлээд Аргентинаас булангийн цохилт гүйцэтгэж, Мартинезын хүчтэй өшиглөсөн бөмбөг гоол болж, багтаа тэргүүллийг авчрав.
Гэсэн ч Кабо Верде амархан өрсөлдөгч биш гэдгээ дахин харуулж, залуу тоглогч Сидни Лопес Кабралын гоёмсог цохилтоор тооны харьцааг 2:2 болгосон.
Байраа солиод удалгүй булангийн цохилтыг Месси гүйцэтгэсэн бөгөөд тэр нь авто гоол болж тооны харьцаа 3:2 болов.