Бусдын регистрийн дугаарыг ашиглан 20 жил Монголд оршин суусан гадаадын иргэнийг олж тогтоосон байна.
Тодруулбал, уг этгээд өөр улс руу урт хугацаагаар амьдрахаар явсан Монгол Улсын иргэний регистрийн дугаарыг ашиглан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гаргуулан авч хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашиглаж Монгол Улсад хууль бусаар амьдарчээ.
Тэрбээр зөрчил гаргасан тул цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад СХД-ийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагчид бусдын регистр ашиглан хууль бусаар оршин суусныг нь олж тогтоосон байна.
Эх сурвалж: ЦЕГ