Дэлхийн зах зээлд хоёр бөхт тэмээний үнэ цэнэ өсөж, түүний гаралтай бүтээгдэхүүнийг цагаан алт, ундардаг баялаг гэх боллоо. Манай улсад 2025 оны мал тооллогоор хагас сая гаруй тэмээн сүргийг тоолуулжээ. Жил бүрийн зургаадугаар сарын 22-ны өдөр "Дэлхийн тэмээний өдөр" тохиодог.
Дэлхийд нийт 42 сая орчим тэмээ байдгаас ердөө нэг сая гаруйхан нь хоёр бөхт тэмээ юм. Үүний тал буюу 500 гаруй мянга нь манай улсад бий.
Тэмээнээс гаралтай бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ингэний сүүний гайхамшигт чанар болон тэмээний ноосны үнийг технологийн тусламжтайгаар дөрөв дахин өсгөх боломжтой. Энэ талаар Азийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатартай ярилцлаа.
Б.БАТБААТАР: ТЭМЭЭ БЭЛЧЭЭРИЙГ БАГА ТАЛХАЛДАГ, БАЙГАЛЬД МАШ ЭЭЛТЭЙ АМЬТАН
-Тэмээний аж ахуйн өнөөгийн дүр төрх, манай улсын сүргийн бүтцийн талаар яриагаа эхэлье?
-Монгол улсын тэмээн сүрэг сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай байгаа нь үндэсний үйлдвэрлэл сэргэх, говь нутгийн эдийн засаг бэхжихэд том суурь болдог. Тодорхой тоо дурдвал, нөхөн үржихүйн суурь буюу сүргийн бүтэц дэх ингэний тоо толгой 193,000-д хүрлээ.
Энэ өсөлт зөвхөн тоон үзүүлэлт биш. Орон нутагт тэмээний түүхий эдэд тулгуурласан үйлдвэр байгуулж, малчид тэмээгээ өсгөх эдийн засгийн сонирхолтой болсныг илтгэнэ.
Ялангуяа говийн бүсийн Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгуудад түүхий эд боловсруулах үйлдвэр, цехүүд олон болж, зах зээлд тогтвортой нийлүүлэлт хийсэн. Тэмээ бэлчээрийг бага талхалдаг, экосистемдээ маш ээлтэй амьтан.
-Та энэ салбарын бодлогыг хэрхэн харж байна вэ?
-Тэмээний түүхий эд, бүтээгдэхүүнийг яаж сүлжээгээр хөгжүүлж, зах зээлд хүргэх вэ гэдгийг чухалчилж байна. Энэ салбарыг эдийн засагжуулах нь хамгийн чухал. Тэмээ олон ашиг шимтэй.
Бид сүү, сүүн бүтээгдэхүүнийг нь ууж , ноосыг нь хэрэглэж , арьс шир, уналга эдэлгээ гээд олон давуу талтай. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалд их хэрэглэж эхэлсэн.
-Бид нэг талаар энэ баялгаараа бахархаж, нөгөө талаар хариуцлага хүлээж байна гэж ойлгож болох уу?
-Дэлхийн хоёр бөхт тэмээний талаас илүү нь манайд байгаа нь нэг талаараа бидний хариуцлага мөн. Хэрэв бид энэ салбарыг хөгжүүлж, эдийн засагжуулж чадвал өрсөлдөх чадварт том түлхэц болно. Бид ингэний сүү, түүхий эд, тэмээний үржил, үүлдэр угсаа, төрөөс ямар бодлого баримталж буй, хувийн хэвшил яаж түүхий эд бүтээгдэхүүнийг ашиглах талаар оролцох гээд олон талаас нь ярих хэрэгтэй.
Төрийн байгууллагуудаас гадна мэргэжлийн холбоод, томоохон хувийн хэвшлийнхэн, "Монголын ингэний сүүний кластер" хамтран ажиллаж байна.
Ингэний сүүний кластерын гүйцэтгэх захирал Ч.Жавзандуламтай сүүний талаар ярилцлаа.
Ч.ЖАВЗАНДУЛАМ: НООС, СҮҮНИЙ УРАМШУУЛЛЫГ ТООНД БИШ, ЧАНАРТ СУУРИЛЖ ОЛГОХ ЁСТОЙ
-155551-36895328320260623155559.jpeg)
-Монголд ингэний сүүний кластерыг эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нэгдлийн үр дүн ямар шатандаа явна вэ?
-Ингэний сүүгээр үйлдвэрлэл явуулж буй гол үйлдвэрүүд, судлаачид, мэргэжлийн холбоо нийлээд "Монголын ингэний сүүний кластер"-ийг жил гаруйн өмнө байгууллаа. Энэ хугацаанд багагүй ажил хэрэгжүүлсэн.
Ингэний сүү хүний эрүүл мэндэд тустай, шим тэжээлтэй хүнс юм. Монгол тэмээнийхээ тоо толгойд түшиглэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ботго, торомны ноосны асуудал байна. Тэмээ өсөх нь сайн ч тэмээгээ илүү ашиглах хэрэгтэй. Ингэж чадвал том боломж юм. Зөвхөн дотоодын хэрэгцээ гэлтгүй экспортын чиглэлд хөгжүүлэх боломжтой.
-Төрөөс малчдад ноос, сүүний урамшуулал олгодог. "Монголын ингэний сүүний кластер" төслийг удирдаж, судлаачаар нь ажиллаж буйн хувьд энэ бодлогын үр дүнг хэрхэн дүгнэдэг вэ?
-ХХААХҮЯ-наас тэмээний ноосны урамшууллыг тогтвортой олгоод арав гаруй жил боллоо. Энэ нь малчдын үндэсний үйлдвэрт түүхий эдээ тушаах сонирхлыг дэмжсэн, малын түүхий эдийг дотоодод үлдээхэд үүрэг гүйцэтгэсэн зөв бодлого.
Харин ингэний сүүний хувьд 2023 оноос эхлэн үйлдвэрийн шаардлага хангасан, ариун цэвэр, стандартын дагуу нийлүүлсэн сүүнд урамшуулал олгосон. Гэхдээ цаашид бодлогын хувьд өөрчлөх хэрэгтэй.
Урамшууллыг тоонд буюу килограммд биш, чанарт суурилж олгох ёстой. Ноосоо нарийн ангилж, хялгасыг нь ялгасан, эрүүл ахуйн стандарт хангасан сүү нийлүүлсэн малчныг урамшуулъя. Зүгээр л бэлтгэсэн ноос, сүүнд бага урамшуулал олгодог, ялгавартай тогтолцоо руу шилжих нь зөв.
"Монголын ингэний сүүний кластер" 2022-2024 оноос хойш тогтвортой ажиллагаа явуулж байна. Малчдад стандартын дагуу түүхий эдээ бэлтгэх, эрүүл ахуйг сахих чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч, үйлдвэрүүдтэй холбогдож ажилладаг. Малчид сургалтад хамрагдан, сэтгэлгээ нь өөрчлөгддөг.
-Ингэний сүүг олон улсад хэрхэн үнэлдэг вэ, юунд түлхүү ашиглаж байна вэ?
-Хүнснээс гадна гоо сайхан, эмийн төрлийн зүйлд их хэрэглэж байна. Зарим оронд "Pharma milk" буюу зөвхөн хүнс биш, биологийн идэвхт, өндөр үнэ цэнтэй түүхий эд гэж үзэн хөгжүүлж байна. Сүүлийн үед Энэтхэгчүүд, Хятадууд ингэний сүүгээр олон төрлийн бүтээгдэхүүн хийж байна.
Энэ нь хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл буюу шимийн асуудал, орон нутгийн хөгжил, малчдын соёл, нийгэм гээд олон талд нөлөөтэй.
-Ингэний сүү хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
-Сүү нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, инсулинтэй төстэй уургийн бүтцийг маш өндөр тунгаар агуулдаг. Чихрийн шижинтэй хүмүүс ингэний сүүг ууж, сахарын хэмжээг бууруулан, биеийн бүтцийг тогтворжуулдаг нь эмнэлзүйн түвшинд нотлогдсон.
Олон улсын судалгааг харахад, аутизмын эмгэгтэй хүүхдүүд ингэний сүү тогтмол ууж, хүнсэндээ хэрэглэснээр тэдний зан авирын өөрчлөлтүүд, цочромтгой байдал, дотоод үрэвслүүд нь буурч, тайвширсан.
Үнээний сүүтэй харьцуулахад С амин дэмийн агууламж гурав дахин их, төмрийн агууламж арав дахин их байдаг. Мөн дархлааны уураг болох иммуноглобулин өндөр тул хүний биеийн төрөлхийн дархлааг сэргээдэг.
-Та "Ингэний сүү бол шавхагдашгүй нөөц, ундардаг баялаг" гэлээ.
-Бид тэмээний махыг ашиглавал мал устаж болзошгүй, нэг удаа л ашиг нь гарна. Харин ингэний сүү мал амьд байх хугацаанд ундарч байдаг, шавхагдашгүй, эдийн засгийн нөөц юм. Ингээ сааснаар говийн айл өдөр бүр бэлэн мөнгөний орлоготой байна. Үнээний сүүнээс гадна ямаа, гүү, тэмээ, сарлаг, хонины сүүг ангилж, өндөр үнээр худалдаж, сүүн бүтээгдэхүүний зах зээл хүчтэй хөгжиж болно.
Ингэний сүү дэлхийд ховор, өндөр үнэтэй тул ундардаг баялаг юм. Тэмээний лактацын хугацаан дахь сүүний гарц, найрлагыг судалсан ХААИС-ийн доктор профессор П.Ням-Осортой ярилцлаа. Ингэ төллөж, сүүн нь ширгэх хүртэлх хугацааг лактац гэнэ.

-Бид тэмээний сүүний гарцыг лактацынх нь хугацаанд хэдий хэмжээний сүү өгдөг, ингэ төллөөд ширгэх хүртэлх хугацаа сүүний гарц, сүүний найрлага урт хугацаанд хэрхэн өөрчлөгддөг болохыг судаллаа.
Лактацын үргэлжлэх хугацаа урт үргэлжилдэг онцлогтой. Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг бол төллөснөөс хойш 16 сарын туршид сүү ялгаруулдаг. Энэ сүүг авч ашиглах бүрэн боломжтой. Бэлчээрийн маллагааны нөхцөлд ингэ лактацынхаа хугацаанд ямар хэмжээний сүүний ашиг шим өгөх боломжтойг бодитоор гаргалаа.
Сүүлийн үед ингэний сүүний ферм байгуулах нь нэмэгдэж байна. Ингийг фермийн нөхцөлд нэмэлт тэжээлээр тэжээх замаар сүүний ашиг шим, гарцыг нэмэгдүүлэх шаардлагатай. Бидний судалгааны үр дүн фермийн менежментийг зөв хийх, сүүний ашиг шимийг нарийвчлан тооцоолоход суурь болно.
-Тэмээний түүхий эдийг дотоодод бүрэн боловсруулж, экспортолбол манай эдийн засагт ямар үр дүн гарах вэ?
-Бид тэмээний ноосныхоо 90 орчим хувийг угаагаад л гадагш хямд гаргаж, дөрвөн сая орчим ам.долларын орлого олдог. Энэ нь маш харамсалтай үзүүлэлт.
Хэрэв бид ноосоо дотоодод бүрэн ялгаж, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгон, сүүгээ олон улсын стандартын дагуу хуурайшуулж, эцсийн бүтээгдэхүүн болгоод, 100 хувь экспортолбол орлого 40 дахин нэмэгдэх бүрэн боломжтой.
Дэлхийд нийт 35 сая орчим тэмээ байдгаас манай урд хөршид болон манайд 2 сая орчим хоёр бөхт тэмээ бий. Тэгэхээр дэлхийд ховор хоёр бөхт тэмээний соёл, түүхий эдийг дэлхийд гаргах том алсын хараа байна. Төр, үйлдвэрлэгч, малчин гэсэн гуравласан холбооны "харилцан ашигтай түншлэл" нь чухал. Бид уул уурхай гэхээсээ илүү энэ ундардаг баялгаа хөгжүүлэх ёстой.
Дэлхийн банкны “Цахим хоршоо” төслийн зөвлөх Г.Болормаатай тэмээний ноосны үнэ цэнийн талаар ярилцлаа.
-Тэмээний ноос дулаан хадгалах чадвар өндөртэй, чийг татдаггүй, хөнгөн, маш өвөрмөц бүтэцтэй, тансаг зэрэглэлийн түүхий эд. Гэвч манайд ангилан ялгалтыг анхан шатанд буюу малчны хотонд дутуу хийдэг нь үйлдвэрт том асуудал үүсгэдэг.
Нарийн ширхэгтэй тоосжилтын асуудал ч бий. Тэмээ говьд суудаг учраас ноосонд нь нарийн ширхэгтэй элс, шороо, эрдэс элементүүд их шингэдэг. Үүнийг үйлдвэрт угааж, механик дамжлагаар хялгасыг нь ялгахад их хэмжээний нарийн тоосжилт үүсдэг юм.
Энэ тоос үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хурдан элэгдүүлж, гацаадаг төдийгүй, ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд саад учруулдаг. Бид угаах явцад эдгээрийг тусгай технологиор бүрэн салгаж чадвал дараагийн дамжлага ямар ч саадгүй явна.
Тэмээний ноосны сор, үс хялгас нь ноолуураас хоёр дахин урт, бүдүүн байдаг. Зөв ангилаагүйгээс араа шүдээ ороох, ялгах дамжлагад орооцолдож, машин техник хялгасыг нь бүрэн салгаж чаддаггүй. Энэ нь эцсийн бүтээгдэхүүний чанарт нөлөөлж, хувцас хиймэл хатгалттай мэт хатуу болдог сул талтай.
-Тэгвэл малчид хотондоо ноосоо яаж бэлтгэвэл үйлдвэрүүд дуртай авч, үнийг нь дөрөв дахин өсгөх вэ?
-Маш энгийн. Малчны хотонд эхлээд зөв ангилах. Малчид тэмээний ноосоо эр, эм тэмээгээр нь ялгах ёстой. Мөн насны ангиллаар нь буюу ат, ингэ, тайлаг, хайлмаг, гээд хамгийн нарийн чанартай торомны ноосыг холилгүй, тусад нь ялгаж багцлах шаардлагатай.
Хэрэв бүх ноосоо нэг шуудайд хийж, холивол тэмээний ноос нэг кг нв ердөө 5,000 төгрөг. Тэмээгээ ноослохдоо зөв сэрвээж хайчлаад, самнан, хялгасыг нь ялгаж, торомны ноосоо ялгавал үндэсний үйлдвэрүүд нэг кг-ыг нь 22 мянга хүртэл төгрөгөөр авахад бэлэн. Үйлдвэрүүд чанартай, ангилсан түүхий эдэд илүү үнэ төлөх сонирхолтой. Тэд технологийн зардлаа хэмнэдэг.
Баярлалаа. Тэмээн соёл улам дэлгэрч, малчдын хот цагаан идээ, эд баялгаар дүүрэн байх болтугай.
-155752-140316003520260623155758.jpeg)
Ярилцлагыг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн II дамжааны оюутан О.Даваажаргал