Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өчигдөр энэ оны анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, зөвлөлийн 2025 оны ажлын тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ.

Хуралдаанаар хүүхдийн зуслангийн газрыг татварын төлбөрөөс чөлөөлөх, хүүхдийн зуслангийн хагас хувьсах зардлыг төрөөс олгох асуудлыг судлан шийдвэрлэхээр тогтсон байна.
Мөн аж ахуй нэгж байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн бүтээн байгуулалтын ажлыг нэг хувь хүртэл татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтад хамруулахаар болжээ.