gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг найман давхар, 4000 м.кв талбайтай

Б.Эрдэнэчимэг
Эрүүл мэнд
2026-03-15
Twitter logo

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хууль эрх зүй, бодлого, стандарт, урьдчилан сэргийлэх тогтолцооны цогц шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж байна.  
 
2008 онд батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, ХАБЭА-н сургалт зохион байгуулах журмыг шинэчлэн баталж, салбарын 156 стандартын 36 хувийг буюу 38 стандартыг шинэчлэн боловсруулж батлуулжээ.  

Шинэчилсэн хуулийн төсөлд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэргээн засах үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрт илрүүлэлт, эрт оношилгоо, хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зохицуулалтыг тусгасан. 

Энэ нь сүүлийн 10 жилд хийгдээгүй өөрчлөлт болжээ.  

Мөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, нэмэлт даатгалын давхардлыг арилгаж, эрсдэлд суурилсан даатгалын зарчимд шилжих, даатгуулагчдад үзүүлэх эмчилгээ, сэргээн засах үйлчилгээний хүрээг тодорхой болохоос гадна 400 мянга гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлжээ. 

Захиалагч, ерөнхий гүйцэтгэгчийн хариуцлагыг тодорхой болгосон нь томоохон шинэчлэл юм. Түүнчлэн 2025 онд асбестийн өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, хязгаарлагдмал орчинд ажил гүйцэтгэх аюулгүй ажиллагааны техникийн зохицуулалтыг шинээр боловсруулжээ.  

Одоо Засгийн газрын тогтоолоор батлуулахаар ажиллаж байна.  

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 

Осол, өвчлөл зонхилон тохиолддог эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбаруудыг хамарсан, эрсдэлийг урьдчилан тооцох, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, зөвлөгөөн, чуулган, олон нийтийн нөлөөллийн арга хэмжээг олон улсын мэргэжлийн экспертүүдийн оролцоотойгоор үе шаттай зохион байгуулжээ. 

Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтан, ажилчдын оролцоог идэвхтэй ханган, дам нөлөөгөөр 13 мянга орчим хүнд хүрч ажилласан байна.  

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Үндэсний III чуулганыг зохион байгуулж, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, олон улсын сайн туршлагыг хэлэлцжээ. 

Салбар бүрд хэрэгжүүлэх боломжтой бодит шийдлүүдийг тодорхойлсон байна. Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян”-ыг орон нутаг болон нийслэлийн алслагдсан дүүргүүдэд зохион байгуулж, 14 мянга гаруй ажил олгогч, ажилтнуудад ХАБЭМ-ийн мэдлэг олгосон.    

ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд зориулсан ХАБЭМ-ийг сайжруулах зөвлөх хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.  

38 сургагч багш,  Үндэсний сургагч багшийн хоёр удаагийн сургалтаар 62 багш бэлтгэсэн бол Европын холбооны SociEUX+ хөтөлбөрийн хүрээнд ХАБЭМ-ийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх төслийг 4 үе шаттай хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн 500 гаруй мэргэжилтнийг ахисан түвшний болоод чадавхжуулах сургалтад хамрууллаа.  

Түүнчлэн Мэргэжлээс шалтгаалсан өвчин (МШӨ) судлалын төрөлжсөн эмнэлгийн 8 давхар, 4000 м.кв талбай бүхий шинэ барилгыг 2025 оны 11 дүгээр сард ашиглалтад хүлээн авчээ.  

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр урьдчилан сэргийлэх үзлэгийн хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 21 мянган хүнд  үйлчлэх боломж бүрдсэн.  

Мөн Хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лабораторийг шинээр байгуулж, 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 19 нэр төрлийн 100 гаруй тоног төхөөрөмж суурилуулснаар хөдөлмөрийн эрүүл ахуйн эрдэм шинжилгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх, хордлогын шалтгааныг судлан тогтооно.  

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын бүртгэл, мэдээлэл, шалгалтын нэгдсэн цахим системийг энэ улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  

2025 онд хийгдсэн эдгээр ажлууд нь 2026 онд хэрэгжих "ХАБЭМ-ийн урьдчилан сэргийлэлтийн үндэсний аян" болон салбарын 2025-2028 оны шинэчлэлийн суурь болно гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс мэдээлэв.     

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан