Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх “Чингис хааны тайлга, тахилга” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр (2026.08.07) боллоо. Чингис хаан үндэсний музейд болж буй уг хуралд нийт 10 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлжээ.
Хэлэлцүүлгийн оролцогч судлаач, доктор Л.Хурцбаатар “Монголчууд өөрсдийн дээдэс, шүтээнтэй ард түмэн. Айл, өрх бүр Чингисийн хөрөг дүрийг гэртээ залж тахих хэрэгтэй. Хөрөг зургийг нь тавьчхаад мартаж болохгүй. Чингис хааны омогшил, ерөөл, даатгал, өчиг, дуудлага бий. Тэдгээрийг мэдэж аваад, тахих нэн чухал. Би Герман, Швейцар, Америк зэрэг улсад Чингис хааны тахилгыг хийж байсан. Их хааны тахилгад олон овог, аймгийн хүмүүс ирж байсан гэж түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тахилга үйлдэхдээ Боржигон овгийн удмаас удамд дамжсан 12 цариг дууг дуулдаг байв. Гэвч түүхийн эх сурвалжид тухайн дуу бүтэн байдаггүй. Тиймээс энд ирсэн эрдэмтэн, судлаачид Чингис хааны тахилга, тайлгын тухай илүү сайн судалж мэдээсэй гэж уриалмаар байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн доктор Л.Ганбат “Монголын эзэнт гүрний дараа үеэс 15-р зуун хүртэл Азийн орнуудад Чингис хааныг хүндэтгэн биширдэг байсан. Ингэхдээ Их хааны үзэл баримтлал, үйл хэргийг даган мөрддөг байв. Цагаадайн улсын үед “Их Засаг” хуулийг гол хууль гэж үздэг байсан нь түүнийг хэр их дээдэлдэг байсныг илтгэдэг.
Чингис хааны нэрэмжит олон байгууллага бий. Түүхийг судална гэдэг нь өнгөрсөнд бүтээсэн түүхээсээ суралцаж, цаашдаа яах вэ гэдгээ тодорхойлохыг хэлнэ. Хилийн гадна суугаа Монгол үндэстнүүд, гадаад оронд ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүд Их хааны түүхийг танин мэдэж, үеийн үед уламжлах шаардлагатай. Учир нь биднийг нэгтгэх үндсэн хүчин зүйл нь Чингис хаан мөн" гэж ярилаа.
Оролцогчид Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцууллаа. Мөн Чингис хааны тахилгын сан судар, түүнд хамаарах уран зургуудыг олон нийтэд дэлгэсэн билээ. Энэхүү хурал нь Их Монгол улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буйгаараа онцлог байв.