Монголбанкнаас долоодугаар сарын инфляцын төлөвийг танилцуулав.
Тус банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын эдийн засагч Ч.Чинзориг “Нийлүүлэлтийн шалтгаант мах, шатахуун болон төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ өссөн. Иймд инфляц өмнөх төсөөллөөс бага зэрэг өндөр гарах төлөвтэй байна.
Махны үнэ зургаадугаар сарын сүүлээс аажмаар буурсан хэдий ч үнийн өсөлт өндөр хэвээр байв. Гэхдээ Үндэсний баяр наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлсэн нь инфляцын дарамтыг сааруулах эерэг дохио болж байна.
Эдгээр шалтгаан нь инфляцыг 0.4 нэгж хувиар өсгөхөөр байна.
Мөн наймдугаар сарын дунд үеэс шинэ ургац зах зээлд гарснаар хүнсний ногооны үнэ буурах хүлээлт бий.
Олон улсад геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Үүнийг дагаад манай улсад ч АИ-92 шатахууны үнэ долоодугаар сард литр тутамдаа 250 төгрөгөөр өссөн. Эдгээр шалтгаан нь инфляцыг 0.4 нэгж хувиар өсгөхөөр байна.
Үүнээс гадна орон сууцны цэвэр усны төлбөр 37.2 хувь, бохир усных 53.2 хувиар нэмэгдсэн. Гэхдээ эдгээр нь инфляцад харьцангуй бага нөлөөтэй” гэв.
Эх сурвалж: Монголбанк