Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий компанийн хөргүүрийн агуулахын техникийн өрөөнд аммиак алдагдсаныг тогтоон, саармагжуулжээ.
Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газраас аммиак алдагдаж байна гэх мэдээлэл ирсний дагуу нийслэлийн Байгаль орчны газраас Байгаль орчны улсын хяналтын байцаагч томилогдон ОБЕГ-тай газар дээр нь хамтран ажилласан байна.
Тус агуулах нь 2013 онд баригдсан, 240 м² талбайтай бөгөөд хөргөлтийн системд ашигладаг аммиак нь техникийн доголдлын улмаас алдагдах нөхцөл байдал үүсжээ.
Мөн аммиак ашиглах химийн бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан нь тогтоогдсон байна.
Иймд зөрчлийг шалгуулахаар холбогдох материалыг Экологийн цагдаагийн албанд шилжүүлэв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.