Наймдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын хязгаарлалтаар олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалтыг Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас хэрэгжүүлсэн.Тэгвэл энэ сарын 15-наас шатахууны борлуулалтын хязгаарлалтыг цуцалж, хэвийн олгож эхэлнэ.
ОХУ-д Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэлцээ хийж, наймдугаар сард авах шатахууны хэмжээнд нэмж 25 мянган тонн АИ-92 автобензин авахаар тохиролцсон байна. Улмаар энэ сард шатахууны нийлүүлэлт тасалдахгүй, хэвийн үргэлжилнэ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллээ.
Тэрбээр “ОХУ-аас Монгол Улс руу нийт 180 вагон шатахуун буюу 110 мянган тонн шатахуун ирж байна. Эдгээрийг энэ амралтын өдрүүдэд буулгаж, ирэх даваа гарагаас түгээлт хийж эхэлнэ” гэв.
Мөн Эрээнцав боомтоор 13 вагон шатахуун орж ирэх бөгөөд энэ нь зүүн бүсийн аймгуудад үүсээд буй шатахууны хомсдолыг бууруулахад чиглэнэ.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.