Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийг тэргэнцэртэй иргэд үзэж байсан нь онцлог байлаа. Тодруулбал, тэргэнцэртэй туялзуур сэлэмт спортын 30 тамирчныг урьж наадмын нээлтийг үзүүлжээ.
Тэдний зүгээс томоохон арга хэмжээнд хүртээмжийн асуудлыг анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах чиглэлд хийж буй энэ алхам чухал гэдгийг онцолсон юм.
Энэ талаар Д.Цолмон хэлэхдээ, “Анх удаа ийм зохион байгуулалт хийж байгаа гэж харж байна. Тэргэнцэр дээрээ сууж үзэхэд асуудалгүй байна. Хүртээмжийн тал дээр биднийг бодож, эндээс үзэх боломж бүрдүүлсэн нь сайхан санагдлаа.
Харин нэг анхаарах зүйл нь өндөр хашлаганы араас үзэгдэх орчин хязгаарлагдаж буй асуудал байна. Тэргэнцэртэй хүмүүст зориулсан хэсгийн хашлагын өндрийн хэмжээг жаахан намсгаж, илүү тохиромжтой болговол зүгээр санагдаж байна. Бусдаар бол ямар нэг асуудал алга.

Өмнө нь үзвэр үйлчилгээний газруудад хүртээмжийн асуудал их гардаг байсан. Шат, босго, орц гарц зэрэг олон зүйл дээр хүндрэлтэй байдаг. Харин энэ удаа биднийг бас адилхан оролцуулж, наадам үзэх боломж олгосон нь нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлсэн чухал зүйл боллоо. Цаашдаа энэ тал дээр улам анхаарч ажиллаасай гэж бодож байна” гэв.
Б.Даваасүрэн: Бидний хувьд ийм том арга хэмжээнд оролцож, бусдын адил наадмаа үзэж байгаа нь сайхан байна. Цаашдаа ийм төрлийн арга хэмжээ бүр дээр хүртээмжийн асуудлыг анхаарч, хүн бүр оролцох боломжтой орчин бүрдээсэй гэж хүсэж байна” гэв.
Энэ удаагийн наадмын нээлтэд тэргэнцэртэй иргэд өөрсдийн тэргэнцэртэйгээ оролцож, баярын үйл ажиллагааг үзсэн нь хүртээмжтэй нийгмийн орчныг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатайг дахин харууллаа.