Нийт осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны хоёрт зам тээврийн осол ордог.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 9,996 зам тээврийн осол бүртгэгдсэний 38 хувьд нь хүүхэд өртжээ.
Сүүлийн гурван жилийн статистик тоо мэдээлэлд нийт ослын 30 орчим хувь зуны саруудад бүртгэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд наадмын өдрүүдээр осолд өртсөн тохиолдлууд нэмэгдсээр байна. Үүний голлох шалтгааны нэг бол зам тээврийн осол юм.
Тухайлбал өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдээр зам тээврийн 1445 осол гэмтэл бүртгэгджээ.

Тээврийн Цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:
-“Орон нутгийн замын ослын гол шалтгаан хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх хориглосон үйлдэл хийх, хамгаалалтын бүсээ зүүхгүй байх, жолооч сайтар амрахгүй байх зэрэг байна.
Цагдаагийн байгууллага бүх нийтийн баяр, амралтын өдрүүдээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилждэг. Үүнийхээ хүрээнд Цагдаагийн Ерөнхий газар болон Тээврийн Цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр уулзвар, гарц, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт хяналт шалгалтыг тавьж ажиллана.
Баяр, амралтын өдрүүдээр хотоос гарах хөдөлгөөн эрс нэмэгддэг. Нийслэлээс гарах 100-150 км тутамд урт цуваа үүсдэг. Энэ үед жолооч нарын гаргадаг эрсдэлтэй үйлдэл нь эсрэг урсгал руу орох, гүйцэж түрүүлэх, замаа товчлох гээд уул хадтай хэсгээр явдаг.
Гэр бүл, найз нөхдөөрөө хөдөө аялахаар төлөвлөж байгаа бол тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, жолооч сайтар амарсан байхыг зөвлөж байна. Мөн тээврийн хэрэгслээ оношлуулж, аюулгүй хайрцаг, галын хороо машиндаа байршуулж эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.”