Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн газраас явуулж байна.
Шалгалтаар 16 нас хүрээгүй хүүхдүүд суррон унаж хөдөлгөөнд оролцож буй зөрчлийг илрүүлж, таслан зогсоожээ. Мөн 18 насанд хүрсэн иргэдийг холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа аж.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хяналтын камерын тусламжтайгаар тогтмол хяналт тавьж, илэрсэн зөрчилд шуурхай арга хэмжээ авч байна. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, 16 нас хүрээгүй бол суррон унуулахгүй байхыг анхаарууллаа.