"БИ ИТГЭЛЭЭ ОГТ АЛДААГҮЙ"
Мексикийн армийн шумбагчид газар доорх усанд автсан хонгилоос уурхайчныг хоёр долоо хоногийн дараа аварсан байна.
42 настай Франсиско Сапата Нахера Мексикийн хойд хэсгийн Синалоа муж дахь алтны уурхайд далан нурж, 300 метрийн гүнд гацсан байжээ.
Аврах ажиллагааны бичлэгт тэрээр бүсэлхий хүртэлх усанд зогсож, хүнд хэцүү үед ч итгэл найдвараа алдаагүйгээ аврагчдад хэлж байгаа нь харагдана.

Одоогоор сураггүй байгаа өөр нэг уурхайчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Гуравдугаар сарын 25-нд уурхайн хаягдлын далан (уурхайн хаягдал хадгалдаг байгууламж) сэтрэх үед 25 ажилчин уурхайд байсан аж. Тэднээс 21 нь гарч чадсан боловч дөрөв нь гацсан байна.
Түүнийг олсон ч шууд гаргаж чадалгүй дахиад 20 цаг болжээ
Хосе Алехандро Кастуло газар доор тав хоног байсны дараа аврагдсан бол өөр нэг уурхайчин амиа алдсан юм. Харин Франсиско Сапатаг олоход аврагчид бүтэн 13 хоног зарцуулжээ.
300 гаруй цагийн эрлийн дараа шумбагчид Сапатагийн гар чийдэнгийн гэрэл анивчихыг олж харсан бөгөөд тэр байршлаа илэрхийлэхийн тулд гэрлээ асааж, унтрааж байжээ. Тэд түүнд дөхөж очин өөрсдийгөө аврагч шумбагчид гэдгээ танилцуулсны дараа “Таны гар чийдэн бидэнд маш их тус боллоо” хэмээх нь бичлэгт гарах аж.
“Би итгэлээ алдаагүй, огт алдаагүй” гэж Сапата аврагчдад хэлжээ.
Хэдийгээр бичлэг дээр тэр тайвширсан харагдаж байсан ч түүний зовлон хараахан дуусаагүй байв. Түүний байсан хэсэг рүү хүрэх хонгил усанд автсан тул шумбагчид түүнийг шууд гаргаж чадаагүй. Тиймээс тэд ус, лаазалсан туна загас, илчлэгтэй овъёосны хатаамал үлдээн, удахгүй буцаж ирнэ гэж амлаад түр орхижээ.
Дараагийн 20 цагийн турш аврах багууд насос ашиглан хонгил дахь усны түвшинг бууруулсны дараа Сапатаг эцэст нь газрын гадарга дээр гаргаж чадсан байна.
Түүнийг дулаан хөнжилд ороон, цахилгаан тэргэнцэр дээр суулган, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэн, гэр бүлийнхэнтэй нь уулзуулжээ.

Эмч нар түүнийг сульдсан ч биеийн байдал тогтвортой байгаа гээд шаардлагатай эмчилгээ хийхээр болсон байна.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум энэхүү гайхалтай аврах ажиллагааг хийсэн Мексикийн армийн хүчин чармайлт болон Сапатагийн итгэл, тэсвэр хатуужлыг өндрөөр үнэлжээ.
Эх сурвалж: BBC