Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах эрхийг дэмжих, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Монгол дахь Бие даан амьдрах төвүүдийн сүлжээг бэхжүүлэх замаар нуугдмал байдалтай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадавхжуулах” төсөл Монгол Улсад хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр тутмын нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлагдсан нөхцөлд байх, өөрийн амьдралдаа шийдвэр гарган, сонголт хийн оролцоход бэрхшээлийг үүсгэдэг.

Иймээс тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн удирддаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, хэрэгцээнд суурилсан үйлчилгээг хөгжүүлэх замаар бие даан амьдрах боломжийг бий болгоно.
Төслийн хүрээнд:
- 9 Бие даан амьдрах төв
- 36 төвийн ажилтан
- 540 хувийн туслах
- 300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- 19 иргэний нийгмийн байгууллага
- 40 төрийн шийдвэр гаргагч
- 30 хэвлэл мэдээллийн байгууллага оролцож, хамтран ажиллах юм.

Өнөөгийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бие даан амьдрах эрх”-ийг үндсэн зорилго болгосон 9-н байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, гишүүд ажилтнуудыг хүний эрх, бие даан амьдрахад дэмжих үйлчилгээний менежмент, дижитал ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, удирдлагын чадавхыг сайжруулах ажлууд хэрэгжинэ.
Мөн төслийн хүрээнд бие даан амьдрах үйлчилгээний туршилтыг хэрэгжүүлж, 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан амьдрахад дэмжих үйлчилгээнд хамрагдах болно.
Төслийн хүрээнд 72 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд туршилтын бие даан амьдрах үйлчилгээ үзүүлэхээс гадна 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 320 хувийн туслахын дэмжлэгтэйгээр үйлчилгээ авах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна Бие даан амьдрах төвүүд төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бие даан амьдрах үйлчилгээг нийгмийн үйлчилгээний тогтолцоонд нэвтрүүлэх чиглэлээр гэрээ байгуулан ажиллах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, бие даан амьдрах боломжийн талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор 80,000 гаруй хүнд хүрэх хэвлэл мэдээлэл, олон нийтэд чиглэсэн кампанит ажил хэрэгжинэ.
Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэдний бие даан амьдрах боломжийг өргөжүүлэх, улмаар Монгол Улсад хүн бүрд хүртээмжтэй, тэгш оролцоотой нийгмийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.