Энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) 25 жилийн ойн жил тохиож байна. Уг ой өнөөдөр тохиов.
Анх ОХУ, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан гэсэн зургаан улсын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан ШХАБ өнөөдөр бүс нутгийн хүчирхэг нэгдэл болон өргөжжээ.
Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын бүрэлдэхүүнд Беларусь, Энэтхэг, Иран, Пакистан улсууд нэгдсэн байна. Мөн хамтын ажиллагаанд Ази, Ойрхи Дорнодын яриа хэлэлцээний 15 түнш улс, ажиглагч статус бүхий хоёр орон нь Афганистан, Монгол юм.
Өнөөдрийн байдлаар ШХАБ нь эрх тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, нэг нэгнийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэх зарчимд суурилсан, олон талт хамтын ажиллагааны талбар болжээ. ШХАБ-ын газар зүйн хүрээ нь дэлхийн хүн амын тал орчим хувь нь оршин суудаг Евразийн бүс нутгийг бараг бүхэлд нь хамардаг.
Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) тус нэгдлийн гишүүн орнуудын эзлэх хувь хэмжээ гуравны нэгд хүрчээ. Аль нэгэн статустайгаар нэгдэх хүсэлтээ илэрхийлсэн сонирхогч арав гаруй орноос өргөдөл ирүүлсэн байна.