Хүүхдүүдэд хичээл зааж, гэрийн даалгавар хийлгэж, давтлага өгч ажиллахаар эцэг, эхээс нь төлбөр авсан. Гэвч хичээл заах үедээ хүүхдүүдийг удаа дараа зодож, зүй бусаар доромжилсон иргэнийг шүүхээс “хүүхэдтэй хэрцгий харьцсан” гэм буруутайд тооцов.
Тодруулбал, М.Д нь 10, 11 настай хүүхдүүдэд таван сарын хугацаанд хичээл заахдаа гуяыг нь чимхэх, нүүр рүү нь алгадах, дагз руу нь цохих, чихнээс нь хүчтэй зулгаах зэргээр биед нь халджээ. Мөн хүүхдүүдийг зүй бусаар доромжилдог байсныг нотлох баримтаар тогтоосон байна.
Насанд хүрээгүй хохирогч “...миний хацар руу 10 удаа алгадсан. Би уйлаад өмдөндөө бие зассан. Тэр үед гэрт бид гурав л байсан. Ер нь аав, ээжийг байхгүй үед зоддог” гэж мэдүүлсэн. Харин хүүхдүүдийн асран хамгаалагч “Би Д-д хичээл заасан сургалтын төлбөр болох 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Бидний хооронд төлбөр тооцооны асуудал байгаагүй. Манай хоёр хүүхэд одоо сэтгэл санаа нь тавгүй, айдастай байгаа” гэж мэдүүлжээ.
Миний хацар руу 10 удаа алгадсан. Би уйлаад өмдөндөө бие зассан. Тэр үед гэрт бид гурав л байсан. Ер нь аав, ээжийг байхгүй үед зоддог.
Шүүх эмнэлэг нэг хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршиг хоёрдугаар зэрэглэл, нөгөө хүүхдийнх нэгдүгээр зэрэглэлд хамаарах бөгөөд тэдэнд гэмтлийн дараах стрессийн шинж тэмдэг илэрсэн гэж дүгнэсэн байна.
Иймд шүүхээс М.Д-г Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлд заасан “хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Мөн насанд хүрээгүй хохирогчдын сэтгэцэд учирсан хохиролд нийт 7 сая төгрөгийг түүнээс гаргуулж, хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ыг баталсан Энэ аргачлалаар нэгдүгээр зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр, хоёрдугаар зэрэглэлд хамаарах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тус тус тогтоохоор заажээ.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх