Америкийн Тусгаар тогтнолын 250 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчооны Япон, Солонгос, Монгол Улсын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол болон албаны төлөөлөгчид Монгол Улсад албан айлчлал хийж буй. Зочид, төлөөлөгчид өнөөдөр (2026.06.09) Монгол Улсын Их Сургууль байрлах Англи хэлний мэргэшлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, МУИС-ийн Ректор Б.Очирхуяг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар 2024 онд Монголд айлчлах үеэрээ "US-Mongolia English Initiative" хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд дээрх Англи хэлний мэргэшлийн төвийг нээжээ.
Төвийг боловсон хүчний нөөц бололцоог харгалзан МУИС-ийн номын санг түшиглэн нээж, сургалтын өрөөнүүдийг АНУ-ын дэмжлэгтэйгээр орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулсан байна. Төвөөс зохион байгуулж буй бүх сургалтууд үнэ төлбөргүй, нээлттэй явагддагаараа онцлогтой юм.

Уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Дэвид Вилозол “Миний бие АНУ-ын Засгийн газар болон Трампын засаг захиргааг төлөөлөн энд ирсэн хүний хувьд өнөөдөр харсан зүйлсдээ маш их сэтгэгдэл өндөр байна. Төвөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааны олон талт байдал надад онцлог санагдлаа.
Сургуулийн сурагчид, дээд боловсролынхон, төрийн албан хаагчид болон бизнесийн хэл сурахыг хүссэн гээд хүн бүрд зориулсан хөтөлбөрүүдийг санал болгож байгаа нь туйлын сайшаалтай. Долоо хоногт хүссэн цагаараа англи хэлээ үнэ төлбөргүй давтах боломжтой энэ мэт ажлууд нь Монголын ард түмний дэлхийн өнцөг булан бүрд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх чадварыг улам бүр хурдасгаж өгнө гэж бодож байна. Бид цаашид ч мэргэшлийн төвийн хүний нөөц, материаллаг бааз, санхүүгийн үйл ажиллагааг тогтвортой дэмжих эрмэлзэлтэй байна” хэмээв.
Англи хэлний мэргэшлийн төв нь дараах үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
- Их, дээд сургуулийн багш нар: Төрийн болон хувийн их, дээд сургуулиудын англи хэлний багш нарын эрдэм шинжилгээний өгүүлэл бичих чадварыг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмжийг сургалтад ашиглах, англи хэл болон хиймэл оюун ухааны хосолсон ур чадварыг дээшлүүлэх.
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нар: ЕБС-ийн ахлах ангийн англи хэлний багш нарын заах ур чадварыг нэмэгдүүлэх. Багш нарын ур чадварыг сайжруулах, хөтөлбөр төлөвлөгөөг дахин боловсруулах.

Түүнчлэн нэмэлтээр төрийн албан хаагчдын англи хэлний ур чадварыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулж байна. Үйл ажиллагааг зохион байгуулахдаа олон улсын түншүүд болон англи хэлний мэргэжилтнүүд, АНУ-ын Элчин сайдын яам, Фулбрайтын мэргэжилтнүүд, Энх тайвны корпусын сайн дурынхан болон Австралийн сайн дурын сургагч багш нартай нягт хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд дараах үндсэн үзүүлэлтүүдэд хүрчээ.
Тухайлбал, долоо хоног бүр дунджаар 150–160 хүнд үйлчилсэн. Энэ хичээлийн жилд давхардсан тоогоор ойролцоогоор 2400-2500 орчим багш, оюутанд, Их, дээд сургууль, ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлд давхардаагүй тоогоор нийт 150 орчим багшид үйлчилгээ үзүүлжээ.
Тус төвд өнөөдрийн байдлаар МУИС болон Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний багш болохоор суралцаж буй оюутнуудад зориулсан хоёр өдрийн эрчимжүүлсэн сургалт үргэлжилж байна.
Мэдээг бэлтгэсэн: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүй медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл