gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Э.Энхмаа
Улс төр
2026-06-12
Twitter logo

Улсын Их Хурлын өчигдрийн (2026.06.11) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 02 минутад эхэлж, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлээ.

Үдээс өмнөх хуралдаанаар гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлт, хууль санаачлагчийн илтгэл, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн үр нөлөө, зардлын тооцоо болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан юм. Иймд хэлэлцүүлэг үргэлжилж, хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийн талаарх байр сууриа гишүүд илэрхийллээ. 

О.Саранчулуун гишүүн, 92000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн насны иргэн байдаг ч ердөө 13 хувь нь хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт дурдаад, Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд гэрээрээ гар урлал эрхэлдэг, бичил бизнес эрхлэгчдийг дэмжсэн зохицуулалт байх шаардлагатай гэдгийг хэллээ. 

Нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй хүн бүрийг бизнес эрхлэгч хэмээн үзэж, төслийн нэр томьёо, агуулга, индекc, судалгаандаа хөгжлийн бэрхшээлтэй ч нөөцдөө тулгуурлан баялаг бүтээж буй иргэд, бичил бизнес эрхлэгч бүлгийг багтаахыг хүсэв. Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бизнесийн олгож буйг өөрчилж, санхүүжилтийн тогтолцоог Төрийн сангаас мэргэжлийн салбар буюу арилжааны банк руу шилжүүлэх шаардлагатай гээд холбогдох тайлбарыг хэлсэн. Түүнчлэн банк эсвэл аливаа аж ахуйн нэгж энэ төрлийн бизнесийг дэмжсэнийхээ төлөө хөнгөлөлт авдаг тогтолцоог бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхэлж буй бизнесийг төрөөс бодлогоор дэмжих шаардлагыг тайлбарлаж, байр сууриа илэрхийллээ.

Бизнесийн орчин дахь төрийн оролцоог бууруулах нь авлигыг бууруулна гэж С.Эрдэнэболд гишүүн хэлээд бизнес хийснийхээ төлөө иргэн ял шийтгэл хүлээдэггүй байх нь нэн чухал бөгөөд бизнесийн харилцааг эрүүгүйжүүлэх зохицуулалтыг маш тодорхой хуульчлах, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, бүс нутгийн өрсөлдөх чадвартай хуулийн төсөл дэх зохицуулалтыг уялдуулах нь ач холбогдолтой хэмээн санал хэлээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 

Төсөлд тусгасан зарим зохицуулалтыг Д.Энхтүвшин гишүүн онцлоод, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тухайлбал, аж ахуй эрхлэхийн тулд татвар, нийгмийн даатгалын өргүй байх, зөвшөөрөл авахын тулд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж нь эзэмшлийнх нь байх шаардлагыг хасан, бизнес эрхлэх шаардлагыг багасгаж буйгаараа ач холбогдолтой болж байгаа гэлээ. Түрээсийн, ашиглалтын гэрээтэй ч бизнес эхлүүлэх боломж бүрдэх аж.

Мөн хүний нөөцтэй холбоотой дэвшилтэт зохицуулалтыг тусгасан байгааг дурдаад хуульд зааснаас бусад тохиолдолд үнэ тогтоох зэргээр эдийн засаг дахь төрийг оролцоог хязгаарлаж байгаа нь чухал хэмээн тэмдэглэв. Мөн банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж бусад салбарт оролцохгүй байх зохицуулалт нь тун оновчтой хэмээгээд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын өргөн мэдүүлсэн төсөлтэй үзэл баримтлалын хувьд ижил учраас нэгтгэн хэлэлцэх  боломжтой хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

П.Ганзориг гишүүн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлсэн юм. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, суутган татварыг 5 хувь болгон бууруулж байгаа, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч, дата төв зэргийн тоног төхөөрөмжийг импортын гаалийн татвараас нь чөлөөлж байгаа зэрэг зохицуулалтын талаар онцлов. Нөгөөтээгүүр, бизнесийн эрх чөлөөг хангана гэж байгаа ч холбогдох хуулийг зөрчсөн төрийн байгууллага, эрх мэдэлтнүүдэд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй, бизнесүүдийг үндэслэлгүй шалгаж, дарамталж, хохироосон тохиолдолд хохирлыг хэрхэн барагдуулах зэрэг асуудлыг зохицуулаагүй байгааг хэлж байв.

Монгол Улсын хувьд нээлттэй, ил тод байдал дутмаг, аливаа гэрээ, хэлэлцээний биелэлт муу, хууль дээдлэх зарчим мөрдөгддөггүй, авлигын асуудлыг олон улсын байгууллагууд, гадаа улс орнуудын Элчин сайд нар тэмдэглэдэг болохыг Б.Мөнхсоёл гишүүн хэлээд, төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Бизнесийн орчинд цогц реформ хийх эдгээр төслийн хэлэлцүүлэгт нухацтай хандах шаардлагын талаар гишүүн байр сууриа илэрхийлсэн юм.

Зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөлөх асуудалд Улсын Их Хурал олон жил анхаарал хандуулж ирснийг С.Бямбацогт дарга хэллээ. “Зөвшөөрөлтэйгөөс бусад нь хориотой” гэсэн үзэл хандлагаар сумын Засаг даргаас эхлээд Засгийн газар хүртэл тусгай зөвшөөрөл олгодог, ингэхдээ хүнд суртал үүсгэж, авлига, шан харамж нэхдэг тогтолцоог халах хуулийн төслийг 2019 онд тэрбээр санаачлан, 2022 онд батлуулжээ. Зөвшөөрлийг цөөлж, хүнд сурталгүй болгосон тус хуулийг хэрэгжих боломжгүй болгосон талаар дурдаад “Одоо зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөлж, зөвшөөрснөөс бусад нь чөлөөтэй байх, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй бизнесийг л төр хянаж тусгай зөвшөөрөл өгдөг байхаар тусгажээ.

Бусад тохиолдолд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд чөлөөтэй бизнес эрхэлдэг байх энэ төслийн зорилт нь одоо Үндсэн хууль дахь эрх, эрх чөлөөг баталгаажуулах, төрөөс бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх дарамтыг багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнесийн орчныг тогтвортой байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна” хэмээн тодотгов.  Бизнесийн эрх чөлөөг хангах зарчмууд, бодлогын чухал асуудлуудыг тусгасан гэдгийг тэмдэглэн хэлсэн. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан