gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

FACTCHECK: “Русский болеутоляющий” гэх тосоор яс ургалтыг эмчлэх боломжгүй

Монголын баримт шалгах төв
Нийгэм
2026-02-27
0
Twitter logo
Монголын баримт шалгах төв
0
Twitter logo
Нийгэм
2026-02-27
FACTCHECK: “Русский болеутоляющий” гэх тосоор яс ургалтыг эмчлэх боломжгүй Checked by: MFCC
Ерөнхий агуулга
“Яс ургалтыг эмчлэх шидэт тос-Русский болеутоляющий” гэх мэдээлэл түгээжээ.
Баримт шалгалтын үр дүн
“Яс ургалтыг эмчлэх шидэт тос-Русский болеутоляющий” гэх бүтээгдэхүүн нь өвчин намдаах зорилготой энгийн түрхлэг байна. Энэ талаар бүтээгдэхүүний зааварт уг тос нь эрүүл мэндийн туслах бүтээгдэхүүн тул эмчилгээний эм, хэрэгслийг орлохгүй гэж сануулжээ. Учир нь яс ургах эмгэг хүндэрч, томорсон үед энгийн өвчин намдаах тос үр дүнгүй. Эл тохиолдолд ясны ургацгийг авч, дарагдсан мэдрэлийн хэсгийг тэлэх мэс засал хийх шаардлагатай болдог байна.

Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр UBmall онлайн дэлгүүр нэртэй хуудаснаас “Яс ургалтыг эмчлэх шидэт тос-Русский болеутоляющий” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан бичлэг нийтэлжээ. Ингэхдээ “Хятад, Оросын эмч нарын хамтарсан үе мөчний үрэвсэл дарах, өвчин намдаах, яс ургалтыг эмчлэх тос. Яс ургалтын өвчнийг намдааж, шимэгдүүлдэг. Уг тосыг түрхээд 12 цаг болоход өвдөлт намдаж, ясны ургалт зогсож эхэлдэг. 4 долоо хэрэглэхэд гайхалтай үр дүнг мэдрэх болно” гэж дурдсан байна. Тус бичлэг 3400 гаруй реакц, 1900-аад сэтгэгдэл авч, 1800 удаа цааш түгээгджээ.

FACTCHECK:
Энэхүү мэдээллийг шалгахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу Google Lens хэрэглүүр ашиглаж, зургаар хайв. Хайлтын үр дүнд уг бүтээгдэхүүн олон улсны худалдааны сайтуудаар өвчин намдаах тос хэмээн худалдаалагдаж буй нь илэрсэн. Тухайлбал, Оросын ozon.ru худалдааны сайтад уг тосыг бүтээгдэхүүний заавартай хамт байршуулжээ. Тус зааварт “Энэхүү тос нь хүзүү, мөр, бүсэлхий, хөл, үе мөчний өвдөлтийг намдааж, тайвшруулахад тусална. Бага зэргийн зовуурьтай хүмүүст тохиромжтой бөгөөд жирэмсэн болон арьсны гэмтэлтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно. Эл тос нь эрүүл мэндийн туслах бүтээгдэхүүн тул эмчилгээний эм, хэрэгслийг орлохгүй” гэж сануулсан байна.

 Русский болеутоляющий өвчин намдаах тосны хэрэглэх заавар, тайлбар

Тайлбарын дэлгэрэнгүй орчуулга:

РУССКИЙ өвчин намдаах тос

Бүтээгдэхүүний нэр: Бай тонн™ өвчин намдаах тос
Найрлага: Уг бүтээгдэхүүн нь чуаншань, дунлиньцао, юйжин, русян, кужэнь зэрэг Хятадын уламжлалт ургамлын ханд агуулна. Мөн ментол, камфор, борнеол, вазелин, глицерин, полиакрилат, натрийн гидроксид зэрэг бодисууд орсон бөгөөд холих, уусгах, эмульсжүүлэх, савлах аргаар бэлтгэсэн.
Үйлчилгээ (нөлөө):
Гадуур хэрэглэдэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд хүзүү, мөр, бүсэлхий, хөл, хөх, үе мөчний өвдөлтийг намдаах, тайвшруулахад тусална.
Хэрэглэх заалт:
Хүзүү, мөр, бүсэлхий, хөл, хөх, үе мөчний өвдөлттэй, ерөнхийдөө “суб-эрүүл” (бага зэргийн зовуурьтай) хүмүүст тохиромжтой.
Хэрэглэх заавар:
Гадуур түрхэнэ. Өдөрт 2 удаа арьсан дээр түрхэнэ.
Хориглох заалт:

  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхгүй
  • Арьс гэмтсэн хэсэгт түрхэхгүй
  • Найрлагад харшилтай бол хэрэглэхгүй

Анхааруулга:
Энэ нь хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл биш. Аманд ууж болохгүй. Хүүхдээс хол байлгана.
Харшилтай хүмүүс хэрэглэхгүй. Жирэмсэн болон арьсны гэмтэлтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Энэ нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн тул эмчилгээний эм, хэрэгслийг орлохгүй.
Хадгалалт: Сэрүүн, хуурай газар хадгална.

Хэмжээ: 20 гр
Үйлдвэрлэгч: Jiangxi Baiyuan Medical Products Co., Ltd.
Хаяг: БНХАУ, Жянши муж, Жянь хот, эдийн засаг, технологийн хөгжлийн бүс
Утас: 400-628-5531
Стандарт: T/JXJK 003–2022
Хүчинтэй хугацаа: 2 жил

Шалгасан мэдээлэлд буй тосны баталгаатай байдлыг нягтлахын тулд олон улсын мэргэжлийн байгууллагуудын сайтад хандаж, бүтээгдэхүүний нэрээр хайлт хийхэд ямар ч мэдээлэл илэрсэнгүй. Тодруулбал, БНХАУ-д эм, вакцин, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг баталгаажуулж, зөвшөөрч, хяналт тавьдаг байгууллагын сайтаас “Russian pain relief cream“, “Русский болеутоляющий", “俄罗斯百痛膏” зэргээр хайлт хийхэд ямар илэрц олдсонгүй. Мөн Оросын Эрүүл мэндийн салбарын хяналт, зохицуулалтын холбооны сайтад ч уг тосны талаар мэдээлэл алга. Энэ нь тус бүтээгдэхүүний баталгаатай байдлыг итгэмжилсэн мэргэжлийн байгууллага байхгүй гэсэн үг юм. Тиймээс богино хугацааны үр дүн амласан баталгаагүй бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, эмчид хандан, тохирох эмчилгээний талаарх мэргэжлийн зөвлөгөөг аваарай.

Яс ургах эмгэг гэж юу вэ?

Уг эмгэгийг талаар edoctor.mn сайтад “Биеийн ясны хаа нэгтээ яс ургаж товойх үзэгдлийг яс ургах эмгэг гэнэ. Ихэвчлэн үений үзүүр хэсэгт яс ургадаг ч сээр нуруунд ургах тохиолдол бий. Ургасан яс нь олон жилийн турш өвдөлт өгөхгүй, биед сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болох бөгөөд эмчилгээ хийх шаардлагагүй тохиолдлууд олон. Уг эмгэг нь ихэвчлэн ясны үрэвслээс үүддэг. Ясны гаднах мөгөөрс элэгдсэнээс болж яснууд хоорондоо шүргэлцэж, хавирна. Ингэснээр тухайн хавирч буй хэсэгт яс ургадаг. Хэрэв ургасан яс нь өвдөлт өгч, хөдөлгөөнд саад учруулж байвал эмчид хандахыг зөвлөж байна. Энэ тохиолдолд өдөр тутмын амьдралд ямар сөрөг үзүүлж байгаагаас хамааран өөр өөр эмчилгээ хийх шаардлагатай болдог” гэж хүний их эмч Д.Цолмон мэдээлсэн байна.

Ясны ургалт нь биеийн хөдөлгөөнд саад учруулахааргүй тохиолдолд хаванг бууруулж, өвдөлт намдаах эм хэрэглэх, тухайн хэсгийг ачааллыг суллаж, амраах дасгал хийх гэх мэт аргаар гэрийн нөхцөлд үрэвслийг багасгах боломжтой аж. Гэвч шинж тэмдэг хүндээр илэрч, хөдөлгөөнд саад учруулсан үед ясны ургацгийг авч, дарагдсан мэдрэлийн хэсгийг тэлэх мэс заслаар эмчилдэг байна. Өөрөөр бол яс ургах эмгэг хүндэрч, томорсон тохиолдолд энгийн өвчин намдаах тос үр дүнгүй юм.

Дүгнээд хэлбэл, “Яс ургалтыг эмчлэх шидэт тос–Русский болеутоляющий” гэх бүтээгдэхүүн нь өвчин намдаах зорилготой энгийн түрхлэг байна. Энэ талаар бүтээгдэхүүний зааварт уг тос нь эрүүл мэндийн туслах бүтээгдэхүүн тул эмчилгээний эм, хэрэгслийг орлохгүй гэж сануулжээ. Учир нь яс ургах эмгэг хүндэрч, томорсон үед энгийн өвчин намдаах тос үр дүнгүй. Эл тохиолдолд ясны ургацгийг авч, дарагдсан мэдрэлийн хэсгийг тэлэх мэс засал хийх шаардлагатай болдог байна.

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан