Норвегийн хаан ширээг залгамжлах ханхүү Хааконы эхнэр, гүнж Мэттэ Марит Эпштэйнтэй захидлаар харилцаж байжээ. Тэдний захианууд ил болсноор Норвегид шуугиан дэгдэв. Түүнийг хүүг бэлгийн хүчирхийлэл болон бусад 38 хэргээр буруутган, шүүх хурал нь эхэлсэн үетэй энэ шуугиан давхацлаа.
АНУ-ын Хууль зүйн яамнаас дэлгэсэн материалууд дунд гүнжийн 2011-2014 оны хооронд цахим захианууд байжээ. Зарим захиа тэд маш дотно байсныг илтгэнэ.
Эпштэйн эхнэрийн "авд" гарахаар Парист ирснээ бичихэд гүнж хариуд нь "Парисын эмэгтэйчүүд завхай, Скандинав эмэгтэйчүүд илүү дээр сонголт" гэжээ. Мөн өөр цахим шууданд "15 настай хүүдээ би хоёр нүцгэн эмэгтэйн зурагтай ханын цаас сонгохыг зөвлөсөн нь тохиромжгүй юу?" гэж асуусан байна.
Түүний дагавар хүү Мариусыг 15 настай байхдаа хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Тэрээр үгүйсгэсэн ч түүнийг саатуулж, шүүх хурал нь өнгөрсөн долоо хоногт эхэлжээ.

Ирэх наймдугаар сард Норвегийн ханхүү, гүнжийн гэрлэсний 25 жилийн ой болно. Тэд гэрлэх тухай мэдээ тухайн үед ч шуугиан тарьж, хааны нэр хүнд ихээхэн унажээ. Учир нь Мэттэ-Марит ганц бие ээж, нэр хүнд муутай, хар тамхи хэрэглэдэг, үдэшлэгт оролцдогоороо танигджээ.
Тэрээр Эпштэйнтэй дотно байсан нь ил болсны дараа Норвегийн ард түмэн "Тэр хатан хаанд тохирох уу? Түүний цол хэргэмийг буцаан авах уу" гэж асууж эхэлжээ. Зарим сүм гүнжийн ивээлээс татгалзсан байна.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаанд оролцогчдын 44 хувь нь түүнийг хатан хаанд тохирохгүй гэсэн бол 22 хувь нь тохирно гэжээ. Мөн 4 хүн тутмын 3 нь түүнд итгэхгүй гэсэн байна.
Энэ явдал хаант засагт итгэх итгэлд ч сөргөөр нөлөөлж, Норвегийн хааны гэр бүл 1905 оноос хойших хамгийн хүнд үетэйгээ тулгарлаа. Энэ сарын эхээр хийсэн судалгаанд оролцогчдын 60 хувь нь цаашид хаант засаглалыг үргэлжлүүлэх хэрэгтэй гэжээ. Өнгөрсөн онд энэ тоо 72 хувь байсан гэв.
Эх сурвалж: BBC