gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"СХД-т математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд ашиглалтад оруулна"

Б.Азбаяр
Боловсрол
2026-02-09
14
Twitter logo

Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит ерөнхий боловсролын 160 гаруй сургуулийн  захиралтай уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг баригдаж буй. Үүнээс энэ онд нийслэлээс 14 сургууль, цэцэрлэг барина. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангаж байгаа юм. Цаашид өмнө нь баригдсан хуучин сургуулиудад их болон урсгал засвар хийх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах бодлогыг баримтална.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ 20 минутын хотод таван сургууль барихаас гурав нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай байх юм. Энэ мэт бусад дүүргүүд сургалтын чанарыг нэмэгдүүлэх санал, санаачилга дэвшүүлбэл хэрэгжүүлэх боломжтой” гэв.

Мөн “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд сүүний үйлдвэрүүд хариуцсан сургуулиуддаа савтай сүү байрлуулж, дуусахаар нь саваа сольдог байдлаар явбал үр дүнтэй. Ингэснээр хог хаягдал багасах, савлагааны нэмэлт зардал гарахгүйгээс гадна хүүхдүүд аягандаа сүү уух боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Харин нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн  захирлуудын зүгээс “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтайг дурдан, тус хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой эсэхийг тодруулав. Түүнчлэн багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хүрээнд орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хоол, унааны нэмэгдэл цалин хөлсийг нэмэх, залуу боловсон хүчнийг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог батлах зэрэг хүсэлтээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой гэв. Мөн өгсөн хүсэлтийг хүлээн авч, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, холбогдох яамд нь уламжлах зэргээр бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан