Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхий даяар Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсантай холбогдуулан 1950 оноос тэмдэглэж эхэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд тухайн жилд дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд "Эрүүл мэндийн төлөө хамтдаа Шинжлэх ухааны талд зогсъё" урианы дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эрүүл мэндээ хамгаалах 5 зөвлөмж:
- Эрүүл, тэнцвэртэй хооллолт
- Өдөрт дор хаяж 30 минут хөдөлгөөн хийх
- Стрессээ зохицуулах, сайн унтаж амрах
- Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
- Хорт зуршлаас татгалзах
Эх сурвалж: Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг