Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг 3333 сурагч Монгол Улсын газрын зураг хэлбэрээр зогсож Сүхбаатарын талбайд уншиж байна.
Энэхүү арга хэмжээ нь хүүхэд, багачуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулах зорилготой.
Мөн өвөг дээдэс, эх орныхоо түүх, өв соёлыг хүндэтгэн дээдлэх, танин мэдэж, судлах хүсэл тэмүүллийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа сургуулийн 3333 сурагч 2016 онд энэхүү шүлгийг Сүхбаатарын талбайд уншсан. Үүнээс хойш жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт ЕБС-ийн сурагчид уншиж, эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлдэг болсон юм.