gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан шүүхийн шийдвэр ХҮЧИНГҮЙ

Г.Тэгшсүрэн
Нийгэм
10 цаг 28 минутын өмнө
Twitter logo
Г.Тэгшсүрэн
Twitter logo
Нийгэм
10 цаг 28 минутын өмнө
О.Магнай нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан шүүхийн шийдвэр ХҮЧИНГҮЙ Гэрэл зургийг архиваас ашиглав.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс О.Магнай нарын 11 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо.

Анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгчдийг цагаатгах, заримд нь зүйлчлэлийг хөнгөрүүлэх байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй, шүүгдэгчдийн гэмт үйлдлийн дараалал, оролцоог нарийвчлан тогтоогоогүй гэж үзжээ.

Мөн ял оногдуулахдаа гэм буруу, хор уршигт нь тохирсон ял сонгоогүй, зөвхөн торгох болон зорчих эрхийг хязгаарлах ял хэрэглэсэн нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн байна.

Иймд Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР: 

Анхан шатны шүүх Э.Болорчулуун, Ц.Шижир, О.Магнай, Ц.Алтанцэцэг, Ш.Ядамдорж, Х.Эрдэнэ, Б.Бямбацогт, Б.Цогжаргал, Б.Батцэрэн, Х.Саруул, Г.Идэрчулуун нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, зарим шүүгдэгч нарын хувьд буюу:
  • Шүүгдэгч Б.Цогжаргал, Х.Саруул нарт холбогдох “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон, тэдгээрийг цагаатгаж,
  • Шүүгдэгч О.Магнайд холбогдох “Их хэмжээний хохирол учруулж бусдыг залилсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон” үйлдлийг хөнгөрүүлэн өөрчилж, 
  • Шүүгдэгч Г.Идэрчулууны “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж бусдыг заналхийлсэн” үйлдлийг хэрэгсэхгүй болгож,
  • Шүүгдэгч Б.Батцэрэн, Г.Идэрчулуун нарт холбогдох мөн “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэх хэргийн зүйлчлэлийг “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна. 
Тодруулбал, албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчин, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулдаг ба нөгөө талаас, бусдыг залилан мэхэлснээр хүн хүндээ итгэх итгэл болон нийгэм дэх итгэлцлийг тодорхой хэмжээгээр алдагдуулдаг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй тул тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж байх ёстой юм.  
Тиймээс шүүх шүүгдэгчид ямар гэмт санаа хэзээ үүссэн, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлснийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд тал бүрээс нь бүрэн дүүрэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан яллах, цагаатгах бүхий л нотлох баримтуудыг харьцуулах байдлаар шүүгдэгч нарын гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн дарааллыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Түүнчлэн, шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдэл, оролцоо, гэм буруу, учирсан хор уршигт нь нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр зөвхөн торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэсэн нь хуульд нийцээгүй байна. 
Шүүгдэгч нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, гэм буруугийн хэлбэр, санаа зорилгыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь гэмт этгээдийн өөрийн гэм бурууг ухамсарлан ойлгох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна, шүүхээс хууль ёсны шийдвэр гаргахад чухал нөлөөтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан