gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэг алхам урагш, хоёр алхам хойш

Нийгэм
2008-04-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-04-10
Нэг алхам урагш, хоёр алхам хойш

Хэдэн тоорой төрж, хэд нь үхэв 
Хуучин тогтолцооны үед прокурор гэж хэнд ч захирагддаггүй хүчирхэг байгууллага, хүмүүс байлаа. Прокурорын ерөнхий хяналт нэрийн дор шалгахгүй, мэдэхгүй зүйл гэж нэг ч үгүй. Бүх шатны шүүхийн шийдвэрээс эхлээд нэг жижигхэн байгууллагын даргын гаргасан тушаал, шийдвэр бүгд тэдний гараар орж байж хүчин төгөлдөр болно. Гахайн фермд хэдэн тоорой төрж хэд нь үхэв, яагаад нүд анив гэдгийг хүртэл прокурор хянана.

Энэхүү хяналтын тогтолцоог өмнөх Үндсэн хуулиудад хуульчлан баталгаажуулсан юм. Тухайлбал, 1940 онд баталсан Үндсэн хуульд "Бүх яам ба төв орон нутгийн албан байгууллага хийгээд тэдгээрийн харьяа газрууд, албан тушаалын хүмүүс, ард нийтээс хууль цаазыг нарийнаар биелүүлж байгаа явдлыг байцаан хянах туйлын үүргийг улсын прокурор хүлээнэ" хэмээн заажээ. Ийм тогтолцоо соц лагерийн гэгдэж байсан орнуудад олон жил ноёрхсон. Соёлт хүн төрөлхтөн хяналтын ийм тогтолцооноос аль эрт салжээ. Одоо Хятад, БНАСАУ, Кубад прокурорын хяналтын дээрх тогтолцоо ноёлж байна. Орост хэлбэрийн төдий бий гэсэн. "Хэрэгтэн өөрөө хэргээ хүлээх нь хамгийн гол нотлох баримт" гэсэн онолыг ЗХУ-ын ерөнхий прокурор А.Вишневский гаргаж тэр нь их хядлагын эрх зүйн үндэс болж байсан гашуун түүх бий. Монголд 1937 онд хийсэн хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийг яллахдаа ч энэ онолыг баримталсан гэдэг. Ямар нэг нотлох баримт цуглуулах шаардлага байхгүй. Хүнийг элдвээр тамлан зовоож байгаад  хэрэг хүлээлгэх  нь  энэ онолын гол үзэл санаа. Элдэв дарамт, эрүү шүүлт даалгүй хилсээр хэрэг хүлээсэн хүн тэр үед олон байсан талаар бид түүхээсээ мэдэх билээ. Гэм буруутай эсэхийг шүүх бус прокурор тогтоодог байсан нь ийм эмгэнэл дагуулжээ.

Ардчилсан хувьсгал ялснаар монголчууд шинэ Үндсэн хуулиа баталж прокурорын ерөнхий хяналтыг халан зөвхөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэг хүлээлгэсэн. Ингэснээрээ шүүгч хараат   бус байж, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс хэн ч үл оролцох нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр эцсийнх байна, аливаа гэм бурууг зөвхөн шүүх тогтоодог гэсэн ардчилсан зарчмыг баталгаажуулсан.

Прокурорууд хуучнаа санагалзав уу
Социалист нийгмийн үед төриин бүхий л байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд ерөнхий болон тусгай хяналт тавьдаг байсан талаар дээр дурдсан. Прокурорууд хязгааргүй эрх мэдэлтэй байв. Ардчилсан Үндсэн хуулиар тэдний энэ эрх мэдэл хумигдсан. Тэгвэл хуучнаа санагалзаж байдаг нэг хэсэг хүн байдаг бололтой. Тиймээс хуульч нөхдийнхөө тайлбар, эрдэмтэн мэргэдийн үгийг үл харгалзан прокурорын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэхдээ ардчилалын зарчмыг нухчин байж хуульд өөрчлөлт оруулан түүнийгээ баталгаажуулжээ.

Хүүхэд тогтдоггүй айл ганц хүүхдэдээ өнгө өнгийн давуу зүүж тэрлэг хийж өмсүүлдэг ёс бий. Далан долоон нөхөөстэй дээл шиг гэж ч ярьдаг. Түүн лугаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж далан долоон нөхөөстэй эрх зүйн баримт Монголд байх. Элдэв өөрчлөлт, засвар хийсээр байгаад сүүлдээ юу нэмж, юу хасч байгаагаа ч мэдэхээ больсон. Ямар сайндаа Эрүүгийн хуулиас бүхэл бүтэн заалт хаяад баталчихаж байх вэ дээ. Үүнийг санамсаргүй гэхээсээ санаатай үйлдэл гэвэл үнэнд ойртоно. За энэ ч яах вэ гэж бодьё.

Нэгэнт түүх болон үлдсэн хяналтын хуучин тогтолцоог санагалзсан мэт, өнгөрсөн оны наймдугаар сард баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулж шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас гадна тухайн хэргийн талаар харьяалал үл хамаарах дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болгов. Ингэснээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хэн дуртай прокурор хөндлөнгөөс хянах боломжтой болж буй юм. Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хуулийн зарчим алдагдаж шүүн таслах ажиллагаанд прокурор хяналт тавина гэсэн үг. Цаашлаад шүүхийн шийдвэр эцсийнх бус прокурорын эсэргүүцэл бүхнийг шийддэг боллоо. УИХ-аас баталсан дээрх хуулийн өөрчлөлт хуульчдыг талцуулан маргаанаа Үндсэн хуулийн цэцээр таслуулахад хүрчээ. Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж "Дээд шатны болон Упсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж байгаа нь шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүгчийн хараат бус байдлыг зөрчөөгүй. Харин шүүгчийн хууль бус үйл ажиллагаа, алдаа зөрчлийг засч залруулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд зохих ялыг шударгаар ногдуулах, ял завшуулахгүй байх ач холбогдолтой" хэмээн тайлбарлажээ. Цэцээс "Хэдийгээр Улсын ерөнхий прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүхийн эцсийн шийдвэрт эсэргүүцэл бичиж Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааныг хуралдуулах боломжтой ч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй, Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчөөгүй" гэж дүгнэжээ.

Цэц урагш бус хойш харж шийдвэр гаргасан гэж үзэж байна
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг олонх хуульчид хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тэд Үндсэн хуулийн цэц урагш бус хойш харсан шийдвэр гаргалаа гэж дүгнэж буй аж. 1963 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 1995 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн "Улсын ерөнхий прокурор анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах журмаар хэрэг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн магадлалд доод шатны прокурорын саналыг үндэслэн эсэргүүцэл бичих эрхтэй" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэсэн Үндсэн хуулийн цэцийн 1998 оны гуравдугаар сард гаргасан дүгнэлт хүчинтэй хэвээр гэж өнөөгийн Үндсэн хуулийн цэцийн гишүүд үзсэн байна. Үүнийг хуульчид урагш бус хойш харсан шийдвэр гэж үзжээ. Энэ нь прокурорын хяналтыг баталгаажуулах нэг үндэслэл болсон байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн эл шийдвэрийг сонссон хуульчид Монголын эрх зүйн шинэчлэл нэг алхам урагшилсан байсан бол хоёр алхам хойшиллоо хэмээн ярьж байна.

Д.Дагва 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан