Даяаршил гэдэг нь хүмүүсийн ой тойнд буй шинэ санаа байхаа нэгэнт больж, хүмүүсийн амьдралд нэвтэрсэн хэв маяг болж тогтжээ. Даяаршлыг дэлгэрүүлж, даяаршлыг тодорхойлж буй хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй хурд юм. Тиймээс даяаршлыг ярих үед "хурд" гээч ойлголтыг орхигдуулж болохгүй. Аливааг хурдан суралцдаг, суралцсанаа хурдан нэвтрүүлдэг, банкных нь гүйлгээ хурдан хийгддэг, үйлдвэрлэл хурдацтай явагддаг, мэдээллийг хурдан авч чаддаг, дэлгүүрийн үйлчилгээ хүртэл шуурхай болж өдөр ирэх тусам бидний амьдрах орчин маань нэг ёсондоо "хурдалж" эхлэж байна. Бид заримдаа ажил тун тааруухан явж байх үед "би явж байна Бээжин сууж байна" гэж хэлдэг. Бага багаар хийсээр бүх ажлаа дуусгана гэсэн утгыг агуулж хэлдэг л дээ. Энэ үгийг анх жингийн цуваанд явсан шинэхэн эсвэл залуухан аянчин тэмээн хөсгийн удааныг гайхахдаа аян замыг яаж туулна даа хэмээн тэсвэр алдан гайхахад ахмад, туршлагатай нэг нь түүнийг тайвшруулж хэлсэн болов уу гэж боддог юм. Гэтэл өнөөдөр жингийн цуваагаар явбал энэ үгийгхэн хүн хэлж арай л болохгүй болов уу. Учир нь Хятадын нийслэл Бээжин байтугай Шанхай хот "сууж" байхаа нэгэнт больжээ.
Та Шанхайд гурван жил очоогүй бол шинэ барилга байшин сүндэрлэж өмнө нь таваргаж явсан гудамжиндаа одоо алхалж яваагаа ч мэдэхгүй болтол чинь төрхөө өөрчилчихсон байх вий. Хэрвээ Бээжин суугаад байсан бол юу гэж Шанхай ингэж өөрчлөгдөх вэ дээ. Ангал хясааг алгассан, уул толгодыг холбосон, гол мөрнийг гаталсан хурдан галт тэрэгний замыг саяхан Төвд рүү барьж дууслаа. Зарим газраараа 5072 метрийн өндөрт тавьж буй төмөр зам дунджаар 4000 метрийн өндөрт сүндэрлэн босож байхад Бээжин л лав "сууж" байгаагүй нь хэнд ч тодорхой бизээ. Та Египетэд 30 жилийн өмнө очиж үзсэн бол өнөөдөр очиход бараг л төөрөхгүй яваад байх болов уу. Яахав Египетийн алдарт пирамидын нэг тэнд бараг 4500 гаруй жил сүндэрлэчихсэн тул нэмж хэдэн жил сүндэрлэхэд болохгүй юм алга.
Тэгээд ч хотод нь бүтээн байгуулалт тийм ч "хурдан" биш байгаа болохоор өмнө нь бууж байсан буудалдаа хүртэл өрөө ззгхиалж очиж болохоор аж. Тиймээс ч "би явж байна пирамид сууж байна".Аяны жолоог арлын Япон орон руу залж Токиогийн Наритад газардахад танд Япон орон гурван жилийн өмнө очиж байснаас нэг их өөрчлөгдөөгүй санагдаж магадгүй. Тиймээс энэ арлынхан "сууж" байсан мэт сэтгэгдэл төрөх вий. Тэгвэл яарч дүгнэлтэд хүрэхээсээ түр хүлээзнээрэй. Япончууд дэлхийн хоёрдугаар дайны дараагаас эхлэн хагас зууны турш хотоо хөгжүүлж, сэтгэлгээгээ шинэчлэн, биеэ дайчлан зүтгэжээ. Тэгээд ч мянган давхар барилгаар хөгжил дэвшил шийдэгддэггүй тул мянган давхрыг барих гэж махарсангүй бололтой. Харин тэдний нөр их хөдөлмөр нь цахим орон зайд буй огт өөр ертөнцөд шингэн, сүүлийн гурван жилд тэд асар их бүтээн босголтыг хийж амжжээ. Япон орон интернэтийн хурдаараа Америкаас доогуур, үнээрээ өндөр явж байсан цаг өчигдөрхөн. Гэтэл өнөөдөр тэнд интернэтийн хурд нь Америкаас 50 дахин, үнэ нь 50 дахин хямдхан байна. Ийм өөрчлөлтийг тийм богино хугацаанд хийж чадахыг л би "хурд" гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Ийм л болоод "би явж байна, Япон нисч байна."
Даяаршил болон Чарьлз
Дарвин Даяаршлын эринд техник технологи байтугай
хувь хүн асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Үүний хэрээр хувь хүний амьдралыг
үзэх үзэл болоод амьдралд хандах хандлага маш эрчтэйгээр шинэчлэгдэж байна
гэсэн үг. Учир иймд 100 жилийн дараа ямаршуухан хүн бүрэлдэн бий болох бол
гэсэн асуулт урган гарна. Өнөөдөр хамгийн хүчтэй нь л маргааш хөгжиж бас цааш
дэвшинэ гэсэн ойлголт хүмүүсийн дунд өргөн байдаг. Тэгвэл энэ ойлголт нилээд
учир дутагдалтай мэт. Чарльз Дарвины эволюцийн онолын дагуу бол хамгийн хүчтэй
нь биш харин "...аливаа амьд организмын орчиндоо хамгийн хурдан дасан
зохицох чадвартай нь хөгжин, цаашид амьдрах магадлал өндөр байдаг." Үүний
нэгэн адил өнөөдрийн даяаршлын үед хэн орчиндоо хурдан дасч, нааштай өөрчлөлтийг
хамгийн хурдан өөртөө тусган авч, үүнийгээ амьдралдаа хэрэгжүүлж чадаж байна
тэр л үлдэж хоцрох болж байна. Даяаршлын тэргүүн шугаманд улс орнууд хоорондоо уралдаж, түүний араас пүүс, Компаниуд хоорондоо өрсөлдөж,
харин хамгийн микро түвшинд бие хүмүүс өөр хоорондоо хүчээ сорьдог болсон
байна. Дэлхийн нэг тал бөмбөрцөгт байгаа хүмүүс нөгөө талд байгаа хүмүүстэй
хэрхэн нэг тавцан дээр хүчээ үзэх юм бэ гэж асууж магадгүй. Тэгвэл хариулт нь
энгийн бөгөөд хялбархан. Өнөөдөр асар хурдацтайгаар хурдатгалтай хөгжиж байгаа
техник технологийн дэвшлийн үр дүнд бүрэлдэн тогтож буй интернэт, компьютерын дэвшлийн ачаар өмнө нь
бие биетэйгээ уулзаж, учирч байгаагүй үндэстэн ястан хоорондоо, үзэж хараагүй
хэрнээ бие биетэйгээ нэг тивээс нөгөө дээр болж буй өрсөлдөөнд оролцох боломж
бүрэн нээгджээ. Ийм ч учраас даяаршлын микро түвшинд хүмүүс дэлхийн хэмжээнд
сэтгэн бодож, ажлын гүйцэтгэлээ олон улсын жишигт нийцэхүйцээр хийх зүй ёсны
шаардлага урган гарч байгаа юм.
Өөрчлөлтийн хурд хэнийг ч өршөөхгүй болохоор хоцрохгүйн тулд өөрийгөө боловсруулах нь хэн бүхний зорилго болоод байна. Өнөөдөр та Массачусетсийн техникийн институтийн хичээлийн програмыг болон шалгалтын материалыг интернэтээр үнэгүй авч, Харвардын их сургуулийн сургалт дамжаанд интернэтээр суух боломж бүрэн байгаагаар барахгүй энэ дэвшилт нь өргөн хүрээнд тарж буй тул Монголын зарим сумдын сургуулийн дотуур байруудад суурилуулсан зөөврийн компьютерээр сурагчид интернетэд холбогдож, мэдээлэл татах боломжоор хүртэл хангагджээ. Үүний хэрээр өрсөлдөөн ч нэмэгдэж, бидний амьдарч буй орчин маань ч хүн бүрээс бага ч болов илүү чармайлт гаргахыг, өөртөө хийх өөрчлөлт шинэчлэлээ бага багаар атугай хурдасгахыг шаардаж байна.
Орчин үеийн сэтгэлгээтэй үед бид материаллаг баялагийг бол бүтээж чадна. Харин сэтгэлгээний хоцрогдлоосоо салалгүйгээр материаллаг баялагийг бүрдүүллээ ч гэсэн удахгүй хоосорч өлсөнө. Тэгээд ч сэтгэлгээний хоцрогдлоос салалгүйгээр даяаршлын эринд бид хувьсан, орчиндоо дасан зохицоход тун хүндрэлтэй. Тийм ч учраас бид даяаршиж буй орчиндоо аль болох түргэн дасаж, хурдацтайгаар сэтгэлгээндээ шинэчлэлт оруулах хэрэгтэй байна. Дэлхийн тавцан нь маш их боломж бас агуу их эрсдэл хоёрыг зэрэг агуулдаг тул үр дагавар нь орших, эс орших дээрээ тулах тул Монгол улс маань усны урсгал даган даяаршихаас илүү идэвхтэй, бодлоготой бас залууртай даяарших хэрэгтэй юм.
Д.Дөлгөөн