Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, зар сурталчилгааг Монгол бичгээр бичих төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол,
Нийслэлийн Засаг даргын 2014 оны “Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” А/428 дугаар Захирамжийн дагуу уг төслийг хэрэгжүүлж байна.
Засгийн газрын дээрх тогтоолын 5 дугаар зүйлд хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирил бичгээр бичиж байхыг бүх шатны засаг даргад үүрэг болгосон юм.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын “Brand Book”-ийг бий болгоно. Өөрөөр хэлбэл хотын ерөнхий өнгө хэлбэр, гудамж талбайн тоноглол, барилга байгууламж, төрийн үйлчилгээ, хувцаслалтын өнгө, дизайныг хэн ч хаанаас нь ч хараад “Улаанбаатар” гэж таних брэнд бий болгохыг зорьсон. Үүнийг ч олон нийт талархан дэмжиж байна.
Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “Энэ ажлыг хийхэд маш их зардал гарна. ААН-үүд хүмүүсээ яаж цалинжуулах вэ гээд явж байна. Ингэж туйлшрахаа боль. Гадна хаяг солиход хэдэн сая төгрөг хэрэгтэй” гэв.