gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Вакцин хийлгэсний дараа нус гоожих, ханиах, халуурах шинж тэмдэг гурав хоног хүртэл үргэлжилж болно

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2015-05-28
0
Twitter logo

Улаанбурхан өвчний нэмэлт вакцин хийлгэсэн хүүхдүүд өндөр халуурах, нус нь гоожих, хоолой улайх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа талаар эцэг эхчүүд нийгмийн сүлжээгээр ярьж байна.

Эмнэлэгт хандахад бүх хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгаа талаар тайлбар өгч байгаа учраас энэ удаагийн вакцинжуулалтад итгэлгүй хандаж байгаа талаар эцэг эхчүүд үзэл бодлоо илэрхийлжээ.

Вакцин тарьснаас хойш сарын дараа дархлаа тогтдог бөгөөд энэ вакцин хийлгэсний дараа нус гоожих, ханиах, халуурах шинж тэмдэг гурав хоног хүртэл үргэлжилж болно. Харин үүнээс олон хоног илэрвэл эмнэлэгт хандах хэрэгтэй аж. Мөн вакцины дараах урвал хийлгэснээс хойш гурав хоногийн дотор илэрдэг юм байна.

Вакцин хийлгэсний дараа гарах урвалын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн профессор Ч.Уртнасан дараах тайлбарыг өгч байна.

НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ ЗУРГАДУГААР САРЫН 5-Н ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Тавдугаар сарын 15-наас эхэлж арав хоног үргэлжилсэн нэмэлт вакцинжуулалтад хамрагдах ёстой нийт хүүхдийн 87.1 хувь нь оржээ. Өөрөөр хэлбэл арав хоног үргэлжилсэн дархлаажуулалтад 327 мянган хүүхэд хамрагдсан байна.

Тиймээс зургаан сараас зургаан нас хүртэлх бүх хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүднээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар хугацааг дахин сунгаж, зургадугаар сарын 5-ны өдөр хүртэл болгожээ.

Зарим эцэг эх нэмэлт дархлаажуулалтад ач холбогдол өгөхгүй байгаагаас үүдэн дархлаажуулалт 100 хувьд хүрэхгүй байгаа бөгөөд вакцинжуулалтад заавал хүүхдээ хамруулах хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна.

Улсын хэмжээнд 8986 хүн улаанбурхан өвчнөөр бүртгэгджээ. Өвчтнүүдийн ихэнх нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд хөдөө орон нутагт дэгдэлт харьцангуй бага байгаа аж. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 520 хүн улаан бурхан оноштойгоор эмчлүүлж, ачаалалтай ажиллаж байгаа юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан