gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

Х.Көгершин
Боловсрол
2021-09-24
164
Twitter logo
Х.Көгершин
164
Twitter logo
Боловсрол
2021-09-24
Өмнөговь аймагт ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулна

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. Ажлын хэсэг тус аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулах асуудлаар аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Өмнөговь аймагт их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх ажлын төлөвлөгөөг, орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС-тай хамтран боловсруулах юм. Их сургуулийн хотхоныг Даланзадгад хотод 15 га талбайд байгуулахаар төлөвлөснийг аймгийн удирдлагууд танилцуулсан байна. ШУТИС-ийн хувьд харьяа сургууль байгуулж байсан туршлагатай билээ. 

Мөн үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд аймагт уул уурхай, төмөр зам, эрчим хүч, барилга, мэдээллийн технологийн салбаруудад бэлтгэх, харьяа сургуулийг байгуулах чиглэлд хамтран ажиллана. 

Хөтөлбөрийн давхардалгүй болгох замаар геологи, уул уурхай, технологийн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэх юм. Ингэхдээ орон нутагт суралцах оюутнуудад зориулж сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох, багш, ажилтны орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан