"Оролцоо" төслийн эхний дөрвөн ээлжийн сургалт зохион байгуулагдаж 1211 залуу 14 хоногийн сургалтаа дүүргэв. Улмаар төслийн дараагийн шат болох 14 хоногийн ажлын байран дахь дадлагаа эхлүүлэх гэж байна.
Сургалт залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах, зорилгоор хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдсан. Залуус ажил, амьдралынхаа гарааг зөв эхлүүлэх, зорилгоо тодорхойлох, өөрийгөө илэрхийлэх, хөдөлмөр эрхлэх чадвар, чиг баримжаа олж авчээ. Мөн эх оронч үзэл санаа, эрүүл зөв амьдралын хэв маяг, төлөвшил, гэр бүлийн утга учир, хамтын хүсэл мөрөөдөл, түүнд хүрэх арга замын талаар суралцав.
Сургалтын хүрээнд олон төрлийн багийн ажиллагаа, соёл, спортын арга хэмжээ, “Эх орны эзэд” марш тактикийн тэмцээн, “Тамирчдын алдар” цэнгээнт хөтөлбөр, үйлдвэртэй танилцах аялалд оролцжээ. Мөн энэ үеэр хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдаж, ажил олгогчид хотхонууд дээр очин ажлын байран дахь дадлага хийх гэрээг оролцогчидтой байгуулав.
Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд зохион байгуулагдаж буй залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн эхний ээлжийн 1211 оролцогчдоос 300 залууг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Эх сурвалж: Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар