“Авьяаслаг Шведчүүд” шоунд оролцож, алтан баззерын эзэн болсон монгол охин Янжаа энэхүү тэмцээний финалын шатанд шалгарлаа.
Тэрбээр ой тогтоолтын чиглэлээр тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний шатанд үзэгчдийн суудлаас танихгүй 20 хүн тайзнаа урьж, 90 секундийн дотор нэрсийг нь цээжилж үзүүлснээр алтан баззерын эзэн болсон юм. Ийнхүү тэрбээр шилдэг 32 оролцогчийн нэг болсон билээ. Харин өчигдөр болсон тэмцээний үеэр тэрбээр финалын шатанд шалгарч чадлаа.
Тиймээс А.Янжаа ирэх долоо хоногийн баасан гарагт болох тэмцээнд оролцох гэнэ.
Түүний хувьд 2015 онд ой тогтоолтын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байжээ.
Түүний финалд шалгарсан бичлэгийг тун удахгүй хүргэх болно.