gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нөөцийн сав хоосон байна

Нийгэм
2007-10-06
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2007-10-06

Аливаа улс оронд байгалийн гамшиг, олон нийтийг хамарсан өвчин, тахал гарсан үед хэрэглэх нөөц гэж байдаг. Манай оронд ч Улсын нөөц бүрдүүлэлтийн газар ажилладаг. Энэ газар Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-т хамаардаг. Тус газар нь нутаг дэвсгэр, орон нутгийн онцлогийг харгалзан байгуулсан нөөцийн 33 салбартай. Үйлдвэр техник, түр орон сууц, цэрэг техник, хүнс, эм тариа, хадлан тэжээл гэх мэтээр найман төрлөөр улсын нөөцийг бүрдүүлдэг юм байна. Энд юу юу, хэд хичнээн байгаа нь улсын нууцад ордгийг хэн хүнгүй мэднэ. Нөөцөд байгаа бараа бүтээгдэхүүнийг тодорхой хугацаатай хадгалж, зарцуулдаг тул жил бүр хөрөнгө төсөвлөж, зузаатгадаг байна.

Гэтэл энэ оны хадлан тэжээлийн улсын нөөц бүрдүүлэлтийг өнгөрсөн онд төсөвлөсөн хөрөнгөөр одоо хүртэл зузаатгаагүй байна. Жишээлбэл, энэ онд 984 сая төгрөгөөр хадлан, тэжээл нэмж авах ёстой гэнэ. Гэтэл одоогоор 50-хан тн тэжээл авчээ. Үүнийг гэрээт компани нь бэлтгэн нийлүүлжээ. Улсын нөөцийн салбарууд нь тухайн орон нутгийн хадлан авсан аж ахуйн нэгж, компанитай гэрээ байгуулдаг байна. Улсын нөөцийн газрын дарга болон ОБЕГ-ын дарга, тэргүүн комиссар П.Даш нар гэрээнүүдэд гарын үсэг зурж албан ёсоор баталгаажуулах ёстой аж. Нөөцийн газрууд нь байгууллага, аж ахуйн нэгжтэй хийх гэрээнүүдийг ОЕЕГ-т хүргүүлсэн ч буцааж аваагүй байна. П.Даш дарга гарын үсгээ зураагүй байгаа тул гэрээ гацаанд оржээ. Тиймээс одоог хүртэл нөөцөд өвс татаагүй болж таарах нь.

Засгийн газраас ажлын хэсэг байгуулан зуншлагын байдалтай газар дээр нь очиж танилцжээ. Ажлын хэсгийнхэн энэ өвөл хатуухан болох төдийгүй арав гаруй аймагт зуд болохыг ч үгүйсгэхгүй байна. Тиймээс Засгийн газраас өвөлжилт хүндрэхтэй холбогдуулан 500 сая төгрөгийн төсөв нэмж гаргахаар болсон байна. Энэ зун Булган, Сэлэнгэ аймагт л өвсний гарц сайн байсан. Энэ хоёр аймгийн аж ахуйн нэгж, компаниуд хадлан, тэжээлээ базааж байгаа нь ойлгомжтой. Нэгэнт гэрээ хийгдээгүйгээс хойш хадлан, тэжээлийг сайн бэлтгэсэн компаниудаас худалцаж авах шаардлага гарч ирэх нь мэдээж.

Эндээс үзэхэд улсын нөөцөд огт өвсгүй, хоосон байна гэсэн үг биш. Уг нь нөөцөд өвс бий гэнэ лээ. Гэхдээ байгаа өвснийх нь 30 гаруй хувь нь шаардлага хангахгүй, бараг л илжирч муудсан аж.

Улсын нөөцөд хадгалагдаж буй бензин шатахуун дөнгөн данган долоо хоногийн хэрэгцээг л хангахуйц байдаг гэнэ. Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын даргаар урьд нь ажиллаж байсан Л.Алтангэрэл энэ оны бензиний нөөц бүрдүүлэлтийн гэрээг эхнэрийнхээ удирддаг компанитай хийсэн байжээ. Энэ үйлдэлд нь хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаад Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн юм байна.

Ирж буй өвөл хатуухан болж, зуд болбол олон сая мал нь идэх өвсгүй, хүргэх бензингүй угтаж байна. Цас малгайлан орж хүйтрэхийг хүлээх шаардлагагүй л баймаар.

Д.Навчаа 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан