Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас БЗД-ийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж, 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан.
Нийслэлийн БЗД-ийн 127-р сургуульд иргэдийг түр байршуулах шийдвэр гаргасан ч иргэд түдгэлзсэн учир түр байрыг ашиглаагүй аж.
Үүссэн нөхцөл байдлыг арилгуулахаар цагдаагийн байгууллага, жанжин штаб, геодези усны байгууламжийн алба хаагчид болон тохижилт үйлчилгээний ажилчид ажиллаж байна.
Аюулгүй байдлыг хангах зорилгоор тус хорооны цахилгааныг хязгаарлажээ. Иймд зарим үүрэн операторын сүлжээ мөн тасарчээ. Иргэд бэлэн мөнгөгүй тохиолдолд хүнсний дэлгүүрээс хүнс, бараа худалдан авах боломж хязгаарлагдмал байна.