gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сургалтын төв үү, луйврын сүлжээ юу

2009-05-11
0
Twitter logo
0
Twitter logo
2009-05-11

Гадаад хэлний сургалтын төвд хууртагдсан нэгэн уншигч манай сонинд хандсан юм. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр хүүхдээ "Happy guys" сургалтын төвд явуулжээ. Гэрийнхээ ойрыг харгалзан Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, Бага тойруугийн 49 дүгээр байрны 39 тоот буюу тавдугаар сургуулийн арын байранд байрлах "Happy guys" сургалтыг төвийг сонгосон байна. Тус төвийн багш Э.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй ч уриалгахан нь аргагүй тосон авч сургалтын төвийнхөө талаар танилцуулан, улмаар гэрээ байгуулж сургалтаа эхэлжээ. 50 цагийн анхан шатны сургалт 48 мянган төгрөгийн төлбөртэй, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжтой хэмээн багш ятгаснаар уншигч маань хүүхдээ тэдний сургалтад явуулсан байна. Эхний хоёр, гурван өдөр хүүхэд нь сургалтандаа хэл амгүйхэн явжээ. Дөрөв дэх өдөр нь багш өвчтэй, маргааш орно гэсээр ирж. Маргааш хүүхэд нь очтол сурагчид нь багшаа хүлээсээр хоёр цагийг байрны орцонд өнгөрөөсөн гэнэ.

Энэ үеэр Улс тунхагласны баяр тохиож, нийтээрээ амарсан билээ. Баярын орой буюу арваннэгдүгээр сарын 26-нд Э.Болор-Эрдэнэ багш 99178448 утаснаасаа "Багш өвчтэй тул ирэх долоо хоногт хичээл орохгүй. Уучлаарай" гэсэн мессеж илгээсэн байна. Учрыг нь лавлах санаатай залгатал аль хэдийнэ утсаа салгажээ. Долоо хоногийн дараа танил маань хүүгээ дагуулан сургалтын төв дээр иртэл цоожтой хаалга мөргөх нь тэр. Ингээд Э.Болор-Эрдэнэ багшийн гар утас руу залгавал өмнөөс нь "Би ондоо ажил хариуцаж байгаа. Өөр хүн энэ талаар мэднэ" гэжээ. "Тэр хүнийхээ утсыг өгөөч" гэтэл юу ч хэлэлгүй утсаа тасалж орхисон байна. Дахин залгахад нь утсаа ч авсангүй. Ингээд л төлбөрөө бүрэн төлсөн атлаа цоожтой хаалга мөргөн, хүүхэд нь англи хэлний сургалтад явж чадсангүй. Хүүхдийнхээ хэлний боловсролд зориулах мөнгийг хэн нэгэнд алдмааргүй санагдаж, үлдэгдлийг нь буцаан авч, өөр төвд сургахаар шийдсэн байна.

Зөвшөөрөл өгөхөө л мэдэх дүүргийн халамж үйлчилгээнийхэн
Ийнхүү аргаа барсан эцэг нэлээд гайхсаны эцэст Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын албаны боловсролын байцаагч нарт ханджээ. Боловсролын байцаагчид учраа тайлбарлавал "Манайд харьяалагддаггүй. Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ханд" гэсэн зөвлөгөөнөөс өөр зүйл хэлсэнгүй. Арга буюу Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг зорьж мэргэжилтэн гэх хүнтэй нь уулзвал, "Сайн судалж, сураглаж байж сонгохгүй яасан юм бэ. Тэднийх манай хажууханд байдаг. Саяхан бид шалгалтаар явсан. Ийм гомдол гарна гэж даанч мэдээгүй учраас тэднийхээр ороогүй. Өнгөрсөн жил манай төвийн дарга дээр нэг гомдол ирж, түүнийг нь барагдуулж байсан. Та төвийн даргын нэр дээр өргөдөл гаргаад өгчих. Дүүргийн бидэнд эрх мэдэл байхгүй" гэсэн шалтгаан тоочиж, арга заасных нь дагуу өргөдлөө өгчээ.

Засгийн газрын тогтоол, заавраар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж, хариу өгөх учиртай. Үүний дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний төв дээр очин өргөдлийнхөө талаар лавлавал мэргэжилтэн П.Номинтуяа гэх эмэгтэй "Таны өргөдлийг над руу цохсон. "Happy guys''-ын утас руу нь зөндөө залгасан авахгүй юм аа. Ирэх долоо хоногоос зав гарвал очиж үзье. Тэгээд таньд мэдэгдэнэ" гэжээ.

Өнөөдөр манайд хэрэгжиж байгаа хууль, тогтоомжоор Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн
яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийнхөн түр сургалт, сургалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь олгодог аж.
Олгож болсон юм чинь шалгачихдаг байлгүй хэмээн асуусан иргэний өөдөөс Хөдөлмөр, халамж үйлчилгээний төвийнхөн "Шалгах, торгох, сургалтыг нь хаах эрх бидэнд байхгүй. Манайх зөвшөөрөл өгөх л үүрэгтэй. Дүүрэгт нэг ч гэсэн ажлын байр нэмэгдэж байвал болох нь тэр" гэсэн хариуг өргөдөл гаргагчид өгснөөр асуудал мухардалд оржээ.

Утасаар ярьж, семинарт суух төрийн албан хаагчид
Хохирогч болсон эцэг Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын албанд ч өргөдөл өгсөн байна. Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын боловсролын байцаагч Н.Мөнх-Эрдэнэд иргэний гомдлыг барагдуулах үүргийг дарга нь өгчээ. Н.Мөнх-Эрдэнээс өргөдлийнхөө талаар сураглан очвол хамт суудаг нөхөд нь "Саяхан энд байсан, ороод ирэх байлгүй" гэхэд нь цаг гаруй хүлээсэн боловч ирсэнгүй тул хэн нэгнээс утсыг нь олоод залгажээ. Гэтэл байцаагч "Таны өргөдлийн дагуу "Happy guys" руу олон удаа залгалаа. Утсаа авахгүй байна. Би семинарт суугаад зав муутайхан явна. Та ирэх долоо хоногоос миний утас руу залгаарай" гэх нь тэр. Өнөөдрийн төрийн ажил нэг л иймэрхүү явна гэсэн бодол тээсээр биднийг зорьсон уншигч маань "Ямаан дээр тэмээний гарз гэгч болоод байна. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллага асуудлыг шийдээд өгчих байлгүй гэж бодсоор зургаан cap шахам боллоо" хэмээн толгой сэгсрэв.

Бүтэн зургаан cap өнгөрсөн байхад иргэний гомдлыг төрийн хоёр байгууллага барагдуулаагүйгээр барахгүй түүнийг дарга нарынх нь үүдний ажилтнууд хэл амаар хангалттай доромжилсон гэнэ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст өгсөн дээрх өргөдлийн дагуу тус байгууллага дүүргийнхээ Мэргэжлийн хяналтын газартай хамтран, иргэнийг хохиролгүй болгоно гэж хэлтсийн дарга Д.Батсайхан нь амласан аж. Мөн хариуцах ажлын чиглэлээр нь дүүргийн Мэргэжлийн хяналтын албанд шилжүүлэх учиртай. Гэтэл зургаан cap өнгөрөөд байхад иргэний өргөдөл хоорондоо 50 метр хүрэхгүй шахам газар хоёр байшингийн дунд төөрсөөр л "явна". Төрийн хоёр байгууллага хамтран ажиллах санал боловсруулах гэж хагас жил шахуу "дуншиж" байна.

Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу, ажилтнуудынх нь хариуцлагагүй, дарга нарынх нь ур чадвар тааруу байдлаас болж өнөөдөр энэ мэт олон иргэн хохирч явна.

М.Мөнх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан